Нийгмийн

Ц.Сандуйг үргэлжлүүлэн 30 хоног ХОРИХООР болжээ

Төрийн албан тушаалыг наймаалцаж, томилгоо хийх замаар 60 тэрбум төгрөг босгох, төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авахыг санаархсан гэх хэрэгт буруутган НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй, нийслэлийн МАН-ын дарга асан А.Ганбаатар нарт тус бүрд нь дөрвөн жилийн ял оноосон.

Гэвч Давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан билээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 902 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Нийслэлийн Прокурорын газарт буцааж, шүүгдэгч Ц.Сандуй, А.Ганбаатар нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Ц.Сандуй, А.Ганбаатар нарын өмгөөлөгчид батлан даалтад гарах хүсэлт гаргасныг өчигдөр /2020.02.11/ Баянгол дүүргийн шүүхэд хэлэлцээд хүлээж аваагүй байна. Улмаар Ц.Сандуйг үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэрийг шүүхээс гаргажээ.

Харин өнөөдөр А.Ганбаатарыг батлан даалтад гаргах эсэх асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцэж байгаа аж.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2020-02-12 14:05

энэ Сандуй 60 тэрбумыг цуглуулаад идчихсэн хүн юмуу.Зүгээр л хоосон 60 тэрбумын схем зохиосон гээд байгаа биз дээ. Монголд намууд санхүүжилтээ иймэрхүү арга замаар олдог нь нууц биш үү.Энэ хүнийг ханг�##�ттай хэлмэгдүүллээ.
тэр Доржзодов чинь нөгөө ахмадын хорооны Баасан авгайнд.мөн Оюунгэрэлийнд оргнож байсан гэхээр ямар олигтой хүн байхав. бас нэрээ сольсон гээд байгаа

Холбоотой мэдээ

Back to top button