УЛС ТӨР

ЗГ: Хятад-Монгол хоорондын нислэг, төмөр замын тээврийг МАРГААШААС зогсооно

Өнөөдрөөс /2020.02.13/ эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж байгаатай холбогдуулан Засгийн газар ээлжит бусаар хуралдаж дууслаа. Хуралдаанаар агаарын болон авто замын боомтуудыг бүрэн хааж байгааг мэдэгдлээ.

Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Генерал н.Юмсүрэн: “Замын-Үүдийн төмөр замын авто боомт, Гашуунсухайт боомт, агаарын замын Буянт-Ухаа боомтыг нэвтрэх хөдөлгөөний зогсоосон шийдвэр гаргалаа. БНХАУ-аар дамжин ирж байгаа гуравдагч орны иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байгаа. Ингээд хилийн боомтуудын бүрэн хааж, гадаадаас Монгол иргэдийг татан авах ажиллагаа хийгдэнэ. Хоёрдугаар сарын 01-нээс Хятад иргэдийг нэвтрүүлэхгүй байгаа. Онгоц өнөөдөр сүүлчийн нисоэг хийгдэнэ. Одоо нислэг үйлдвэл Засгийн газрын хэмжээнд яригдана” хэмээн мэдээллээ.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг: “Цагаан сарыг сурталчилсан шторк, нэвтрүүлгүүдийг зогсоохыг уриалж байна. Эх сурвалж нь баталгаагүй мэдээ мэдээллийг дамжуулахгүй байхыг хүсье. Хоёр сая хүнд мэдээ мэдээлэл хүргэх боломжтой 1000 гаруй фейж группын админууд нэгдэж, хуурамч мэдээлэлтэй тэмцэхээ илэрхийлээд байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
АЛТАНГЭРЭЛ
АЛТАНГЭРЭЛ
2020-02-13 18:09

ӨЧИГДӨРХӨН ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААНААР 442 ХЯТАД ИРГЭДИЙГ 2-Р САРЫН 1-НЭЭС ХОЙШ ОРУУЛСАН ТУХАЙ ЯРЬСАН ШҮҮ ДЭЭ. ГЭТЭЛ ЭНЭ ГЕНЕРАЛ НЭГ Ч ХЯТАД ОРУУЛААГҮЙ ГЭЖ ХУДЛАА ЯРЬЖ БАЙНА.

zochin
zochin
2020-02-14 15:34

hil haalaa gd avto teever yavaad bdg ni ymar uchirtai yum bol do??

Холбоотой мэдээ

Back to top button