УЛС ТӨР

З.Энхболдын халааг авсан Ө.Шижир шижигнүүлэх үү

ӨӨРӨӨ ЯВАВ УУ, ЕРӨНХИЙЛӨГЧИД ХӨӨГДӨВ ҮҮ-

З.Энхболд өчигдөр /2020.02.13/ Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын ажлаа хүлээлгэн өгч байгаагаа зарлав.

Түүнийг мэдээлэл хийхээс нэг цагийн өмнө сэтгүүлч Мөнхбаясгалан өөрийн цахим хуудсаараа дамжуулан “З.Энхболдыг ажлаа өгч байгаа юм биш огцорч байгаа” гэх утга бүхий зүйл бичсэн байв.

Харин З.Энхболд “Өөрийн хүсэлтээр ажлаа өгч байна. Ерөнхийлөгч бид хоёр муудалцаагүй” хэмээн мэдэгдсэн юм.

Тэрээр 2017 оны долдугаар сарын 10-ны өдрийн Ерөнхийлөгчийн анхны зарлигаар томилогдсоноосоо хойш гурван жилийн хугацаанд Ерөнхийлөгчийн “гал тогоог” чамлахааргүй барьсан гэж улс төрийн хүрээнд дүгнэгддэг. Ямар сайндаа л “Төрийн ордны тайган” нэр зүүх болтлоо зүтгэхэв.

Огцорсон ч бай, ажлаа өгсөн ч бай одоо тэр төрийн ордны тайган нэрнээсээ салах нь. Харин түүний оронд Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир томилогдоно. Ө.Шижирийн нэр нэг жилийн өмнөөс дуулдаж байсан ч ийнхүү ажилдаа орох гэж байна.

-З.ЭНХБОЛД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭР ТӨРД ТУЙЛЫН ХАЙРТАЙ ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА БАЙВ-

Тэрээр Ерөнхийлөгчийн нэр төрд туйлын хайртай Тамгын газрын дарга байв. Муу хэлж, муухай харсан хүн бүрийг л зөрчлийн тухай хуулиар өгч шүүхийн байгууллагуудаар уяж чаргууцалдсан.

Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүлтэй одоо хүртэл шүүхдэлцэж буй.

Мөн твиттер орчинд “Элийрэгч” нэрээр олноо танигдсан Ц.Уянгыг хоёр саядуулсан. Түүнчлэн жиргээч н.Ганбатыг ч зөрчлийн хуулиар өгсөн байдаг.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН УЛС ТӨРИЙН БИШ СПОРТЫН ХҮРЭЭНЭЭС ШҮҮРСЭН Ө.ШИЖИР ГЭЖ ХЭН БЭ-

Ерөнхийлөгч энэхүү чухал албандаа төрийн гэхээсээ илүү спортын залууг сонгов. Энэ утгаараа түүнийг З.Энхболдын дайтай ажиллаж чадах уу гэх эргэлзээ буй юм.

Гэвч Ерөнхийлөгч Ө.Шижирт төрийн тамгыг атгуулахын тулд өнгөрсөн оноос орон тооны бус зөвлөхөөрөө ажиллуулж дадлагажуулсан.

Ө.Шижирийн хувьд хөлбөмбөгийн холбоог холбоо шиг холбоо болгосон гэж мэргэжлийн хүрээнийхэн төдийгүй спорт сонирхогчдын дунд сайшаагддаг.

Харин одоо З.Энхболдын орыг хэрхэн дарж Ерөнхийлөгчийн гал тогоог шижигнүүлэх вэ гэдгийг нь харах л үлдлээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
2 Сэтгэгдлүүд
0 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Зочин
Зочин

унах нүх чинь ёроолгүй шүү 76 мулгуу шуналтангууд аа

zochin
zochin

Zaluu khund amjilt khusekh kheregtei, Amjilt

Back to top button