ДЭЛХИЙ

Япон улсад “COVID-19” халдвараар нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ

Япон улсад “COVID-19” халдвараар нас барсан анхны тохиолдол өчигдөр /2020.02.13/ бүртгэгдсэнийг Японы эрүүл мэндийн сайд Кацунобу Като мэдэгдлээ. Анхны нас барсан хүн 80 гаруй настай, Канагава мужийн оршин суугч байжээ.

Тэрээр нэгдүгээр сарын 22-нд өвдөж эхлээд энэ сарын нэгний өдөр уушгины үрэвсэлтэй хэмээн оношлогдсоноор лхагва гарагт /2020.02.12/ “COVID-19” халдвар авсан нь тодорхой болжээ. Эцэст нь нэг хоногийн дараа нас барлаа. Нас барсан хөгшний хүргэн мөн тус вирусээр халдварласныг өчигдөр өдөр оношилсон байна.  Тэрээр шинж тэмдэг илэрснээс хойш ажлаа хийлгүй гэртээ байсан аж.

Энэ нь эх газрын Хятадын гадна халдвартай хүн нас барсан гурав дахь тохиолдол юм.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: nhk.or.jp

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button