НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

ХӨСҮТ: Уханиас ирсэн оюутнуудыг маргааш гэрт нь буцаана

Эрүүл мэндийн яамнаас ковид-19 вирусийн халдварын тухай ээлжит мэдээллийг хийлээ. Тус мэдээллээр манай улсад бүртгэгдээд байсан сэжигтэй тохиолдлуудын хариу сөрөг гарсныг онцолсон юм.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

Ухань хотоос ирсэн 31 оюутныг дахин шинжилгээнд хамруулсан бөгөөд шинэ төрлийн коронавирусийн халдвар илрээгүй. Мөн тусгаарлаж ажиглах 14 хоногийн хугацаа дуусч байгаа учир /2020.02.15/-нд ар гэрт нь буцаахаар болсон. Тэдний биеийн байдал хэвийн. Ямар нэгэн өвчний шинж тэмдэггүй байгаа.

"Хоёрдугаар сарын 12-нд тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээний хариунууд сөрөг гарсан. 13-нд Бээжин-Улаанбаатарын онгоцоор ирсэн, Хунань мужид сурдаг зургаан оюутан ирснийг тусгаарлаад байгаа. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д нийт 8 хүн, Архангай аймагт нэг хүн тусгаарласан. Шинжилгээний хариуг хүлээж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ө
ө
2020-02-14 12:57

энэ хүнийг масктай байхыг ер харсангүй

Холбоотой мэдээ

Back to top button