НИЙГЭМ

Д.Чойжамц: Хулгана жилийн заслыг хөл хорио цуцалсны дараа хийнэ

Өнөөдөр /2020.02.14/ Гандантэгчэнлин хийдээс цаг үеийн асуудлаар сүсэгтэн олон, ард иргэдэд хандсан мэдээлэл хийлээ.

Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц “XVII жарны төмөр хулгана жил сайхан жил гарах янзтай байна.  Залуучуудад хатуу, нялхаст анхаарах ёстой жил гэж зурхайд буусан. Нийгмийн хувьд дээдсүүдэд ширүүн, дунд түвшний хүмүүст бүр ширүүн гэж буужээ. Энэ бол зурхайн магадлал юм . Вирусийн халдварын эсрэг үрэл утлага хийж тараах, хийддээ ном уншлага хийх зэргээр үйл ажиллагаа явуулж байна. Бид гурван сая хүнд бүгдэд нь үрэл тарааж чадахгүй. Сүсэгтэн олондоо л тараана. Мөн Гандан хийд бүх салбартаа номоо хурдагаараа хурна. Энэ бол шашны ажил” хэмээн мэдэгдлээ.

Тэрбээр, лам нар эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд ном, уншлагаа уншина. Харин хулгана жилийн заслыг хөл хорио цуцалсны дараа ном ёсоор нь хийх болно. Иймд хөл хорионы үеэр олон хүн цуглахгүй байхыг онцлов.

Түүнчлэн, энэ жил шинэ жаран эхэлж буй гэдэг худал мэдээлэл. 2047 онд шинэ жаран эхэлнэ гэдгийг сануулсан юм.

Б.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
2020-02-14 16:31

ЭНЭ ЗАЛЬТАЙДУУ НҮДТЭЙ ИНЭЭДТЭЙ ХӨГШИН ХАЛЗАН ШАР ЛАМ ЧИН ЁСТОЙ НЭГ БЭЛЭН ЦЭЦЭН БУРДАГ ЛАМ ДАА.ХУУРАМВАА ХУВАЛЗНУУДЫН ТОМ ХУУРАМБАА ХУВАЛЗ ЗА ЗА УУЧЛААРАЙ.ЗӨВ МЭДЭГДЭЛ ХИЙЖЭЭ ДЭМЖИЖ БНА

Зочин
Зочин
2020-02-14 17:06

Экспортолж тэнэгт вээ

Холбоотой мэдээ

Back to top button