Нийгмийн

Нур-султан хотын нэрэмжит гудамжтай болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Казахстан улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Адилбаевтай уулзлаа.

Уулзалтад Казахстан Улсын Элчин сайдын яамны элчин зөвлөх Айдар Абишев болон Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, Улаанбаатар хотын ЗАА-ны Хотын тохижилт цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм нар байлцав.

Элчин сайд Жалгас Адилбаев хүлээн авч уулзсанд нийслэлийн Засаг даргад талархал илэрхийлээд, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлж ажиллахад бэлэн байгаагаа дуулгалаа. Тэрбээр “Өнгөрсөн онд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Казахстан улсад айлчлахад улс төрийн болон түүхэн ач холбогдолтой олон хэлэлцээрт гарын үсэг зурагдсан. Энэ бүхнийг ажил хэрэг болгож хэрэгжүүлэхэд бэлэн байна. Улаанбаатар хотод Нур-султан хотын нэрэмжит гудамж байгуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Мөн Улаанбаатар хоттой аялал жуулчлалын чиглэлээр хамтарч харилцан үр ашигтай ажиллах бодолтой байна” гэлээ.

Хотын Захирагч С.Амарсайхан хоёр хот ах дүүгийн харилцаа тогтоох хэлэлцээрт гарын үсэг зурсан явдал нь хамтын ажиллагаа, худалдаа эдийн засгийг шинэ түвшинд гаргаж чадна гэдэгт итгэлтэй байгаа хэмээгээд “Казахстан улстай 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш улс төр, худалдаа эдийн засаг, соёл боловсрол зэрэг олон салбарт харилцаа хамтын ажиллагаа өргөжсөөр ирсэн. Хотуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд аялал жуулчлалын салбарт түлхүү анхаарч байгааг дэмжиж байна. Казахстан улсын хот төлөвлөлт, бүтээн байгуулалт, ногоон байгууламж, иргэдийг орон сууцжуулах бодлого, түүний хэрэгжилт зэрэг олон асуудал бидний сонирхлыг татаж байгаа. Энэ асуудлаар харилцан туршлага солилцох саналтай байна” гэв.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Нур-султан хотод айлчилж Улаанбаатар хотод нэрэмжит гудамж байгуулах асуудлаар холбогдох албаныхантай уулзсан байна. Ирэх хавраас Улаанбаатар хотын Бага тойрууд Нур-султан хотын нэрэмжит гудамж байгуулах ажлыг эхлүүлэх гэж буй талаар хотын Захирагч хэллээ.

Талууд 2020 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд хэрхэн ажиллах талаар санал солилцоод аялал жуулчлалын чиглэлээр хоёр хот хамтарч ажиллахаар боллоо.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-02-14 15:42

За үгүй шүү. Дараа угаасаа энэ нийслэлд бсан. Манай эх нутаг гээд унах вий. Өгөөмөр занг маань ашиглаад бгаа харагддаг шүү. Нутаггүй хүмүүст нутаг зааж өгсөн үүрдийн буян бгаа. Үндэсний цөөнх нэрийн дор хачин хачин сүм хийд бариад л�##�ын шашинаа дэлгэрүүлэх хэтийн бодолтой хүмүүс. Одоо зүгээр Болно. Монгол хэл ч сурья гэж боддоггүй. Хүүхдүүдээ казак хэл дээр сургадаг. Казакстанд бүгд л оросоор ярьдаг. Монголд бж яахаараа эд монголоор ярьж чаддаггүй сурдаггүй юм. Хүнийрхүү нь төдий чинээ хүмүүс.

Зочин
Зочин
2020-02-14 21:44
Reply to  Зочин

яг үнэн.шашин шүтлэг,гар�##� үүсэл,хэл яриа,ёс заншил бүх юмаараа тэс өөр харь элэгийн хасаг хүмүүсийг шинжаанд хавчин хөөгдөж туугдаж явахад нь монгол хүний сүүн цагаан сэтгэлээр гэртээ оруулсан.гэтэл хариуд нь яасан уугуул иргэд монголчуудыг хөөж тууж хавчин гадуурхаж эхэлсэн.одоо нас бараг�####�а Увс Ховдод нутуаглуулах болсон.дараа нь энэ манай хасагийн нутаг гэж хэлэх байхгүй юу гэж хасаг хүний сайрхан ярихыг сонссоон.Монголчууд бид хараад мэдээд л бсан хэрхэн монгол хүнийг төрсөн нутагт нь яаж доромжлохыг.харин ч хасагуудыг хэзээ ч гадуурхсангүй �##�бан туша�##�(дээгүүр) �##�ба хашуулж бсан.одоо ч хашуулж бгаа бодлогоор үнэн бз.Оролман болж казакстанд очсон хасагууд амьтан болоод, явсан хүмүүсийн т�##� монголд буцаж ирсэныг ч мэднэ. Үхэр монгол гэж харааж тэнэгээр дууддгиййг ч чинь мэднэ.Газар нутгаас минь бурхан гуйсан ч бүү өг гэж манай монголын өвөг дээдэс маань хэлсэн байдаг юм.ЗА тэгэхээр миний газар шороог чөлөөлж өгдөө хасаг хүн ээ.ОДОО БОЛСОН.цаана чинь казагстан гээд арав дахин биднээс хөгжилтэй улс бна үндэстэн нэг. урд т�##�д уугуул нутаг шинжаан чинь бна.ХААШАА ЯВАХЫГ ЧИНЬ ЧАМД ЗААЖ ХЭЛЖ ӨГЧ ЧАДАШГҮЙ НЬ.

Холбоотой мэдээ

Back to top button