УЛС ТӨР

ТОЙМ: Ц.Уртнасан нарыг баривчилсан “овоо хараанд” С.Эрдэнэ онилогдсон уу

-Ц.УРТНАСАН НАРЫН БАРИВЧИЛГАА АН-ЫН ДАРГА С.ЭРДЭНИЙГ ОНИЛОХ УУ-

АТГ-аас НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасан, НДЕГ-т Санхүүгийн албаны дарга Т.Чулуунчимэг нарыг 461 дүгээр ангид 30 хоногийн хугацаатайгаар саатуулаад байгаа. Тэднийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж НДЕГ-ын харилцах дансны жилийн эцсийн үлдэгдлийг Нийгмийн даатгалын санд буцаан төвлөрүүлээгүй, Капитал банканд давуу эрх олгож 240 тэрбум төгрөг байршуулан шамшигдуулсан гэх хэрэгт яллагдагчаар тооцсон.

Үүний дараа Ц.Уртнасан нарын баривчилгааны үзүүр АН-ын дарга С.Эрдэнэд хүрэх үү гэх асуулт хэвлэлээр хөвөрч эхлээд байгаа. Гэтэл өчигдрийн /2020.02.14/ Өнөөдөр сонины дугаарт “АТГ-аас АН-ын дарга С.Эрдэнийг яллагдагчаар татах саналаа прокурорт дахин хүргүүлсэн” гэх мэдээлэл нийтлэгдсэн байна. АН-ын даргын яллагдагчаар татах саналаа АТГ хоёр дахь удаагаа гаргаж байгаа гэх.

С.Эрдэнийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар ажиллаж байх үед Ц.Уртнасан нь НДЕГ-ийн даргаар ажиллаж байсан тул тэднийг ийн холбогдуулаад байгаа.

Тиймээс Ц.Уртнасан нарын баривчилгаа С.Эрдэнэ рүү чиглэж байгаа гэх хардлага хөшигний ард хөвөрч эхлээд байна.

Харин Ардчилсан намынхан хэвлэлийн хурал хийхдээ Ц.Уртнасан нарыг хорьсон нь МАН-ын зохион байгуулалттай жүжиг, тиймээс энэ асуудлыг орхихгүй гэх байр суурийг илэрхийлсэн юм.  

Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ажлаа хүлээлгэн өгч байгаа талаар мэдэгдэл хийх үеэрээ, “С.Чинзориг сайдын үед банкны байдал муудлаа гэж дохио өгсөөр байтал С.Чинзориг сайд энэ мөнгөө аваагүй учраас алга болсон. Ц.Уртнасан, Ч.Чулуунчимэг, С.Эрдэнэ огт хамаагүй. Дараагийн сайд байсан Н.Номтойбаярт ч огт хамаагүй. Яг мөнгө алга болсон үеийн он сараар хайгаад хариуцлага тооцохын оронд огт хамаагүй хүмүүсийг хорьж шалгаад байгаа нь буруу” гэсэн хариултыг өгсөн юм.

НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасан гэж хэн бэ:

Ц.Уртнасан нь АН-ын дарга С.Эрдэнийн хүн гэж тодорхойлогддог. Тэрээр 2013, 2014, 2015 онуудад НДЕГ-ын даргаар ажиллаж байсан. Харин дараа нь буюу 2016 онд Ардчилсан намын шинэчлэлийн дараа Хэрэг эрхлэх газрын Намын байгуулалтын газрын даргаар ажиллаж байв. Өмнөговь аймгийн Засаг дарга, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга зэрэг албыг хашиж байсан нэгэн аж.

Тэгвэл Т.Чулуунчимэг НДЕГ-т Санхүүгийн албаны дарга хийж байгаад АН-ын санхүүч болжээ. Ц.Уртнасан, Т.Чулуунчимэг нар С.Эрдэнэтэй ямар хамааралтай вэ гэвэл сайд байхад нь удирдлагад нь байсан. Намын дарга болуут нь нэг нь нарийн бичгийн дарга, нөгөөх нь Санхүүгийн хүн болжээ.

-Ж.БАТЗАНДАН, Л.БОЛД НАРЫН НЭГНЭЭ ТАНИХГҮЙ ПОПРОЛ-

Өнгөрч буй долоо хоногт /2020.02.10/ ШИНЭ намын дарга Ж.Батзандан намынхаа санхүүжилтийг урд хөршөөс босгох гэж байгаа гэх утга бүхий бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан үйл явдал дуулиан дагууллаа. Тодруулбал, Хятадуудтай газрын тос наймаалцахаар Солонгос ресторанд уулзахаар товлож буй аудио бичлэг.  

Тухайн бичлэгт Ж.Батзандан, “Солонгос хоолны рестораны VIP өрөөнд орчихлоо. Газрын тосны газрын дарга ирнэ. 4, 5 Хятад хүн байна. Манайхан орно. 7-9 хүн энэ өрөөнд орж ярьсан дээр байх аа… За, зочид хүрээд ирсэн шүү, та нар хурдлаарай. Газрын тосны газрын дарга Л.Раднаасүрэнг өрөөнд дуудсан байгаа. Тэрнээс өмнө Энхбат, Амарсайхан та нар уулзалтаа хийгээд 14:30 цагт намайг Газрын тосны газрын дарга Л.Раднаасүрэнтэй уулзахад юу ярих уу, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазартай уулзахад юу ярих уу гэдэгт саналаа хэлээрэй хө” гэхчлэн ярьсан нь бичигдсэн байна.

Тэрээр намынхаа хурлын үеэр тайлбар хэлэхдээ “АН-ын дарга С.Эрдэнэ Хятадын даргатай уулзахаар байдаг л нэг зүйл. Ж.Батзандан төрийн ажлын хүрээнд гадныхантай уулзахаар тэр нь ноцтой байдаг юм уу. Бид гар утасныхаа бүх бичлэгийг ил болгоход айх зүйл байхгүй. Хууль бус зүйл байхгүй” гэсэн юм.

Ерөнхийдөө С.Эрдэнэ Хятадуудтай уулзаад байхад би яагаад болохгүй гэж хэмээн “пээдэлзэв”.

Харин Л.Болд гишүүн, “МАНАН эвлүүлсэн бичлэгийг цацаж, гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Эвлүүлэг гэдгийг хоёр зүйлээр баталъя. Бид гурван жилийн өмнө нэгнийгээ таньдаггүй байсан. Тиймээс энэ бид хоёрын яриа биш эвлүүлэг гэдэг. Гурван жилийн өмнөх утасны яриа” гэсэн юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zojin
Zojin
2020-02-15 10:01

Hereg hiisen l bol erdene bnu hen bn bugdiin barih l ystoi shu de hen erh medlee ashiglaad heden terbumaar n ideed heden ih naydaar n ideed hen n huugiin huund darluulaj baih ym hend n huuli uiljileed hend uuljildeggui ym be

зочин.
зочин.
2020-02-15 13:57

овоо хараанд овоо том бодон ороод ирж дээ. Tэхдээ амаргүй л байх вий.Xуягласан бодонг унагах хэцүү дээ.Xуулийн хүч хурц шударга ажилла

Холбоотой мэдээ

Back to top button