НИЙГЭМ

ЭМЯ: Завхан аймагт долоон настай хүүхдийг ээж, аавынх нь хамт тусгаарласан

Өнөөдөр /2020.02.15/ Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусийн халдвартай холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Ухань хотоос ирсэн 31 монгол оюутанд давтан шинжилгээ хийхэд сөрөг хариу гарсан тул өнөөдөр тусгаарлалтыг болиулж, эмнэлгээс гаргаж буй тухай мэдээллээ. Харин өчигдөр буюу хоёрдугаар сарын 14-ний байдлаар ХӨСҮТ-д гурав, Завхан аймагт нэг, Дорнод аймагт нэг, Налайх дүүрэгт нэг зэрэг зургаан хүн хяналтын дор байгаа гэлээ.

Түүнчлэн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Завхан аймагт шинэ коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээллийн талаар тайлбар өглөө. Үүгээр долоон настай хүүхдээс болзошгүй шинж тэмдэг илэрсэн тул түүнийг аав, ээжийнх нь хамт тусгаарлаад буйг мэдэгдэв. Хүүгийн аав нь хятад, ээж нь монгол бөгөөд гэр бүлээрээ Эрээн хотод амьдардаг юм байна. Шинжилгээний сорьц өчигдөр орой ХӨСҮТ-д хүргэгдсэн тул хариу гартал ажиглана гэдгийг хэлж байсан юм.

Ингээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон БНХАУ-ын эрүүлийг хамгаалах ажилтнууд, ард иргэдийн бие биетэйгээ хоёр метрийн зайнаас харьцаж байхыг зөвлөж байгаа талаар ярилаа. Мөн COVID-19 хэмээн нэрлэгдээд буй шинэ коронавирус нь 40-өөс дээш хэмийн халуунд тэсвэргүй тул үүнтэй уялдуулж ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийхийг зөвлөлөө.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-02-15 23:07

Эд нар өөрсдөө амны ха�##�таа хэрэглэмээр байхын.

Batnasan
Batnasan
2020-02-16 06:13

Bi mash ih undserheg uzeltei.hyatad aav mongol eejtei gj bna shd .ene oir haviinh ni humuus zugeer hulueej avdgiin bhdaa.namaig bol alaad haychihsaan.yadaj bhad altan urgiinh gd

Зочин
Зочин
2020-02-16 08:20

Hujaatai suuhan mnl huuhen zavhaniih bh gj .....p.zdaa yumaa nere..

Зочин
Зочин
2020-02-16 09:40

Өмхий хужаа яах гэж энд ирдэг бнаа хужаадаа байж л бхгүй

Бодит үнэн
Бодит үнэн
2020-02-16 11:35
Reply to  Зочин

Хилээ бүр мөсөн хаахгүй болхоор урдаас орж ирсэн тэнэмэл юмнууд сэжигтэй болж амьтанд гай тарьж байгаа юм өвчнөөс анхаарах л монгол улсаа санаж гэнэ монголчууд eр нь нөхдүүдийг орогнуулдаг газар уу бүү оруул

admin
admin
2020-02-16 09:51

uvchin garchaad bhad uhsenee higed tened bdag bnaa uvchin garsan ornoor orohgui bh gehed l buun buunuuruu ochchihood l soliorchih yumaa

Холбоотой мэдээ

Back to top button