УЛС ТӨР

Цахим орчинд ДҮРЭМГҮЙ тоглох ДҮРВЭГСЭД

Хууль, хяналтын байгууллагаас хэрэг үүсгэгдэн, шалгагдаж байх хугацаандаа гадаад руу зугтан дүрвэгч эрхмүүдийн тоо нэмэгдсээр байна. Ерөнхийдөө эмчлүүлнэ гэдэг үгээр халхавч хийгээд хилийн дээс алхаад эргэж ирэлгүй хуулиас зугатаах моод дэлгэрэв. Өнгөрөгч долоо хоногт энэ дүрвэгсэдийн тоо нэгээр нэмэгдээд байна.

-НЭГ: ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖИЙГ ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖИЛТАЛ СОШИАЛААР ДҮРЭМДЭВ -

Тодруулбал, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг интерполоор эрэн сурвалжлуулах хүсэлтийг хүргүүлснээ АТГ-аас зарласан. Түүний байгаа газрыг нь тогтоолгохоор Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчоонд хандаад байна.

Тэрээр төрийн тэргүүнээр сонгогдон ажиллаж байх хугацаандаа Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хуулийг зөрчиж Худалдаа хөгжлийн банк, түүний охин компаниудад давуу байдал олгосон гэгдэж НПГ-аас 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар татсан гэх.

Хэрэг шалгах ажиллагааны явцад түүнийг дуудан ирүүлэх, гэрчийн мэдүүлэг авах шаардлага бий болсон ч, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хилийн дээс алхаж гараад өдгөө эргэж ирээгүй байгаа. Өөрийг нь дуудлаа гэх бүрт сошиалаар “Эх орондоо удахгүй очно. Ийм хуралд сууж, тийм ч чуулгад оролцож явна” гэх сүржин мэдэгдлүүд хийдэг. Гутлаа тослоод зангиагаа зүүгээд очно л гэдэг.

Хамгийн сүүлд гэхэд л, “Жиргээ хараагүй хэд хонож. Бөх барилдахгүй, сэтгүүлчдийг дуудаж байцаасан, намайг хайж байгаа гэнэ. Би хуулийн байгуулагад хаана, ямар ажилтай яваа мэдээллээ өгсөн юмсан. Намайг хайх хэрэггүй. Би удахгүй очно. Байршил тогтооход заавал Интерполоор яахнав, дижитал ертөнц шүү дээ” хэмээсэн юм.

Монголын хууль хяналтын байгууллага эрэн хайж эхлэхэд тэр сошиалд дүрэмгүй тоглоод сууж байгаа юм.

-ХОЁР: Ч.САЙХАНБИЛЭГ ГАДААДЫН ИРГЭНШИЛ ХҮСЭЭГҮЙ ГЭЖ СОШИАЛААР МЭЛЗЭВ-

Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа дүрвэгсдийн хоёрдугаарт Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг орж байна. Түүнийг Дубайн гэрээг батлахдаа улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэргээр АТГ-аас шалгаж байгаа юм.

Тэрээр мөрдөн байцаалтын явцад хуулийн байгууллагын зөвшөөрөлтэйгээр хилийн чанадад эмчилгээ хийлгэхээр явсан ч ирэх хугацаа нь удаа дараа хойшлогдсон тул оргон зайлсан гэдэг үндэслэлээр интерполоор эрэн сурвалжилж эхлээд буй.

Шүүхээс зөвшөөрсөн хугацаагаа ГУРВАН удаа хэтрүүлсэн тул түүнийг мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан гэж үзэн АТГ-аас албан ёсоор эрэн сурвалжлуулж байгаа юм.

Тэр Ц.Элбэгдоржийн адил үе үе цахим орчинд том том мэдэгдэл гаргачхаад сууж буй. Хамгийн сүүлд гэхэд л цахимаар мөн л дүрэмгүй тоголчхоод сууж байгаа. ЕТГ-ын дарга З.Энхболд ажлаа хүлээлгэж өгөх үеэр сэтгүүлчид түүнээс Ч.Сайханбилэгийг гадны улсаас иргэншил хүссэн нь үнэн эсхийг асуухад тэрээр “үнэн” хэмээн батлан хариулсан билээ.

Харин түүний эл хариултад Ч.Сайханбилэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Өчигдөр нэг масктай нөхөр Ордны тайганаас Намын тайган болж буухдаа санаагаар унасан уу, сайхан халхавч хийхээр шийдсэн үү, бэлдсэн асуултаар овоо гүтгэн өдөж. Монгол хүн байна даа, 3-хан зүйлийг хэзээ ч хийхгүй гэж бодож явдаг дөө. Иргэншлээ өөрчилж, эх орноо хэзээ ч худалдахгүй, Зика вирусаар халдварлаж төрөө, нийгмээ хэзээ ч бузарлахгүй, Шавилхан юмыг дэлсэж, шараа болохгүй өөртөө. Өөр юмгүй дээ” хэмээсэн юм.

-ГУРАВ: АНУ-Д ОРОГНОСОН С.ТӨМӨРБАТЫГ ХУУЛИЙНХАН ОДОО ХҮРТЭЛ ОЛООГҮЙ БАЙНА-

Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа дүрвэгсдийн гурав дахь нь шүүгч С.Төмөрбөт юм. Тэрээр Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр саатуулагдах хугацаандаа хорих ангид амиа хорлосон гавьяат хуульч Бямбаа агсны хүү билээ.

С.Төмөрбат Ерөнхийлөгчийн зарлиг гарсан өдөр буюу 2019 оны зургадугаар сарын 27-ны орой Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор хил давсан. Үүнээс долоо хоногийн дараа АНУ-ын хил дээр их хэмжээний валют авч яваад саатуулагдлаа гэсэн мэдээлэл цацагдсан.

Түүнээс хойш эх орондоо ирээгүй байгаа. Хууль хяналтын байгууллагынхан АНУ-аас авчрах ажлыг зохион байгууллахаар ажиллаж байгаа ч амжилт олоогүй хэвээр байна.

Эх сурвалжуудын мэдээллээр, С.Төмөрбат АНУ дахь хадам талын ахан дүүс дээрээ очсон гэгддэг.

-ДӨРӨВ: ГАДААДАД ХАГАЛГААНД ОРСОН ГЭХ Ц.АМАРСАЙХАН ШҮҮГЧ ОДОО Ч ИРЭЭГҮЙ БАЙНА-

Салхитын мөнгөний ордтой холбогдох хэрэгт шалгагдаж байсан шүүгчдээс хоёр нь хил давчихаад буй. Нэг нь дээр дурдагдсан С.Төмөрбат. Нөгөө нь Улсын дээд шүүхийн шүүгч асан Ц.Амарсайхан юм.

Тэрбээр эрүүл мэндийн шалтгааны улмаас БНСУ-д эмчилгээ хийлгэхээр хилийн хориг цуцлуулах хүсэлт тавьж, гадагшаа явжээ. Шүүхээс Ц.Амарсайханы эрүүл мэндийн байдал, эмчилгээ шаардлагатай зайлшгүй нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, хил нэвтрүүлэх шийдвэр гаргарсан байна. Гэвч өнөөг хүртэл ирээгүй байгаа юм.

Эх сурвалжийн мэдээллээр, тэрбээр БНСУ-д хагалгаанд орсон бөгөөд одоогоор хими эмчилгээнд явж байгаа аж.

-ТАВ: МАНАН-ГИЙН ТОЛГОЙЛОГЧ ХЭМЭЭН ЦОЛЛУУЛЖ МАНДАЖ ЯВСАН Т.БАДАМЖУНАЙ ХИЛ ДАВАН ДҮРВЭЭД УСАНД ХАЯСАН ЧУЛУУ ШИГ ЧИМЭЭГҮЙ БАЙНА-

МАНАН бүлэглэлийн гол зохион байгуулагч гэгдээд байгаа Т.Бадамжунай хил даван дүрвэгсдийн нэгт зүй ёсоор орно. Түүнийг хоёр жилийн өмнө 2018 онд УАЗ-469 машинд суугаад Замын-Үүдийн боомтоор гарч оргосон гэх мэдээлэл цацагдаж байв.

Хууль хяналтын байгууллагынхан ЖДҮ-ийн хэргийг шалгах үеэр Т.Бадамжунайтай холбоотой нэгэн том асуудал гараад ирсэн гэгддэг.

2016 онд МАН-ын Засгийн газар бүрдсэний дараахан маш яаралтай эхлүүлсэн “Max, сүүний анхдугаар аян” -ы хүрээнд зарцуулагдах байсан олон тэрбум төгрөгийг нэр бүхий компанийн захиралд бөөндөж өгсөн гэх мэдээллүүд тухайн үеийн хэвлэлүүдээр шуугиж Т.Бадамжунайтай холбоотой гэгдэж байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-02-17 10:09

Ерөнхийлөгч, ерөнхий сайд мэтийн �##�ба хашиж байсан этгээдүүдийг гавъяатай ч байсан, гайтай ч байсан дор хаяж 5-6 жил гадагш гаргахгүй хөл хорих хэрэгтэй. Гэтээл манай хулгайчууд дөнгөж ажлаасаа гарангуут улсын хөрөнгөөр гадагшаа тэнүүчилж юу ч хийж явдаг юм билээ?

Намир
Намир
2020-02-17 10:11

Ерөнхийлөгч, ерөнхий сайд мэтийн �##�ба хашиж байсан этгээдүүдийг гавъяатай ч байсан, гайтай ч байсан дор хаяж 5-6 жил гадагш гаргахгүй хөл хорих хэрэгтэй. Гэтээл манай хулгайчууд дөнгөж ажлаасаа гарангуут улсын хөрөнгөөр гадагшаа тэнүүчилж юу ч хийж явдаг юм билээ?

харамсалтай
харамсалтай
2020-02-17 10:19

ГЭМТЭЭ учраас гарч, зугтаж байгаа. ХЭН мөрдөгдөж байсан хүнд гарах зөвшөөрөл өгсөнг зарлаж хариуцлага тооцох ёстой. ЗУГТСАН хүний ямар ч байсан авч ирж болно.

Ард
Ард
2020-02-17 11:25

Эх орон ард түмэнээсээ урвасан хэнийгч хөрөнгийг нь хурааж улсыг хохиролгүй болгоод өөрийг нь цааш харуулдаг юм даа эдэнд өөр сонголт энээ тэрээ байхгүй манай прокурор шүүх харин эдний т�##�д байх шүү тэгвэл прокурор шүүхтэй устгах хэрэгтэй тэгж байж эх орноо авран шүү

Дэлдийлгээд ир л дээ.
Дэлдийлгээд ир л дээ.
2020-02-17 12:27

Дэлдийлгээд ирж чаддаггүй. Зөвхөн сенсаци тарьж хэвлэлийн хур�##� хийн нийгмийг т�##�цуулан бухимдуулахаас өөр чадваргүй. Бүх хөрөнгө дансыг нь битүүмжлэх л хэрэгтэй ш дээ. Тэд мөнгөгүй гадаадад хэд ч хонож чадахгүй ээ. Зориуд авчрах чад�##�гүй дүр зураг гарган самраад бн уу даа.

зочин
зочин
2020-02-17 12:44

манай хуулийнхан авчирч чадахгүй ээ ,тэдэнд чадвар байхгүй ,ганц хурц л авчирч чадна

Монгол Иргэн
Монгол Иргэн
2020-02-17 19:52

ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ЧИ ҮХЭЖ ДАЛД ОР .

Зочин
Зочин
2020-02-21 18:17

Прокурор,шүүх нь хууль хян�##�таа чанга барьж ажиллах ёстой байт�##� сул тавьж явуулчихаад интерполоор хайж олно ч гэх шиг жүжиг тавиад худлаа ш

Холбоотой мэдээ

Back to top button