ЭДИЙН ЗАСАГ

Автомашины импорт буурчээ

Нэгдүгээр сард тээврийн хэрэгслийн импорт 83.5 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 26.4 хувиар буурчээ. Үүнээс суудлын автомашины импортын үнийн дүн 34.7 хувиар буурсан байна.

Импортыг харвал 10-аас дээш жилийн насжилттай, хуучин автомашин 57.2 хувийг, шинэ автомашин гурван хувийг бүрдүүлжээ.

Дашрамд дурдахад, Монгол Улс 2019 онд нийт 94065 ширхэг тээврийн хэрэгсэл импортолсноос 69472 нь суудлын автомашин байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button