ЭДИЙН ЗАСАГ

Төсөвт тодотгол хийхийг уриалжээ

Шинэ коронавирусийн тархалтын улмаас дотоодын ихэнх бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдийн импортоор авдаг түүхий эд, материалын нөөцийн хомсдолтой холбоотойгоор үйлдвэрлэл доголдож байгааг Улаанбаатар хотын худалдааны танхимаас мэдээллээ. Мөн экспортлогчдын үйл ажиллагаа, орлого хумигдаж эхэлж байгаа гэлээ.

Энэ нь цаашлаад эдгээр аж ахуйн нэгжүүд, тэдний ажиллагсдын авсан төрөл бүрийн зээлийн эргэн төлөлтөд ч мөн сөргөөр нөлөөлнө гэж үзжээ.

Иймд тус танхимаас төр, хувийн хэвшлийн байгууллагуудад холбогдох асуудлыг шийдвэрлэх, улсын төсөвт яаралтай тодотгол хийх зэрэг уриалга гаргажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button