Уханиас 31 оюутныг авч ирсэн “МИАТ”-ийн алба хаагчид тусгаарлалтаас гарлаа

Шинэ коронавирусийн голомт болох БНХАУ-ын Ухань хотод хөл хорионд ороод байсан 31 монгол оюутныг хүсэлтийнх нь дагуу эх оронд нь шилжүүлэн авч ирсэн бидээ.
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Гадаад харилцааны яамны нэгдсэн удирдлага дор Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, Халдварт өвчин судлалын үндэсний төв болон холбогдох бусад байгууллагатай хамтран БНХАУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр энэ сарын 1-ний өдөр амжилттай зохион байгуулсан юм.
Эдгээр оюутныг МИАТ компанийн тусгай үүргийн нислэгээр Улаанбаатар хотод авчирсан бөгөөд оюутнууд болон Ухань хотод очиж ажилласан ГХЯ, ХӨСҮТ-ийн албан хаагч нарын хамтарсан баг, нисэх багийн бие бүрэлдэхүүнийг ХӨСҮТ-д 14 хоногийн хугацаанд эмнэлгийн тусгай хяналтад авч, тусгаарлан өнгөрсөн Бямба гарагт тусгаарлалтаас гаргаад байна.
У.УЯН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭМЯ-ны баг хамт олон ХӨСҮТ-ын эмч нартаа баярлалаа.
Соёлтой ухамсартай байдлаар асуудалд зарчимч хандаж байж л гарнадаа?! Хилийн хориогоо улам чангаруулах хэрэгтэйшдээ?! Ер нь тэгээд аливаа асуудал сайн муу хоёр талтай байдаг хойно зөвхөн монголоороо амьдрах гээд үзэж хэрэгтэй?! Бидэнд эртний сайхан уламжлал соёл иргэншил бийшдээ?! Амлалтын улс төрөө зогсоож ажилладаг улс төр лүү орох хэрэгтэй?! Төрийнхөн хогийн зангуудаасаа салах хэрэгтэй?! МАН хоцрогдсон төрийн удирдлагын хогийн арга барилаа орхих хэрэгтэй?!