НИЙГЭМ

“Цагаан сарын үеэр тэтгэвэрт гарсан ахмадуудыг эргүүлд гаргана”

Өнөөдөр Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газраас цаг үеийн асуудлаар хамтарсан мэдээлэл өглөө. Энэ үеэр Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн зарлиг гарсантай холбогдуулан эдгээр өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлыг  хэрхэн авч хэрэгжүүлэх талаар голчлон ярьсан юм.

ГУДАМЖИНД НУС, ЦЭРЭЭ ХАЯСАН 200 ОРЧИМ ИРГЭН 10 НЭГЖТЭЙ ТЭНЦЭХ МӨНГӨН ДҮНГЭЭР ТОРГУУЛСАН

Тухайлбал, Нийслэл рүү орж ирдэг найман товчоон дээр Эрүүл мэндийн газрын ажилтнуудаар ахлуулсан хяналтын цэгийг шуурхай байгууллан ажиллуулж байгаа аж. Үүний дээр Цагаан сарын баярын өдрүүдэд хотын төвөөр болон гэр хорооллын гудамжуудаар тогтмол эргүүл томилох талаар мэдээллээ.

Тодруулбал, чөлөөндөө гарсан ахмадуудыг сайн дурын хүсэл дээр үндэслэн тусгайлан гаргасан хуваарийн дагуу эргүүлийн ажиллагаанд дайчлах юм байна. Ингэхдээ иргэдэд амны хаалтаа тогтмол зүүх, нус цэрээ гудамжинд хаяхгүй байх зэрэг сануулгыг өгөх чиг үүрэг хүлээх ажээ. Харин торгуулын арга хэмжээг авч, хариуцлага тооцох эрх бүхий үүрэг нь цагдаагийн албан хаагчдад ноогдоно гэдгийг мэдэгдсэн юм.

Мөн өнгөрөгч долоо хоногийн тухайд 200 орчим иргэн гудамжинд нус цэр, тамхины ишээ хаясан зөрчил гаргаж, 10 нэгжтэй тэнцэх мөнгөн дүнгээр торгуулсан талаар мэдээллээ.

ӨДӨР БҮР 100-200 ТОНН БАРЬЦАЛДУУЛАГЧ БОДИС ХИЛЭЭР ОРЖ ИРЖ БАЙНА

Үүний дээр Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх гурван товчоо, хяналтын таван цэгээр сүүлийн 24 цагийн дотор 64 тонн зөвшөөрөл бүхий нүүрс нэвтэрсэн байна. Шахмал түлшний барьцалдуулагч бодис хоногт 100-200 тонн хэмжээтэй орж ирж байгаа тул хомсдол үүсэхгүй. Тавлантолгой түлш компани дээр өдөр бүр хоёр хяналтын байцаагч ажиллаж байна гэдэг мэдээллийг өглөө.

Мөн өнгөрөгч өдрүүдэд гарсан бусад зөрчлүүдийг тоймловол,

  • Хан-Уул дүүрэгт иргэн түүхий нүүрс түлж байна гэсэн гомдол ирсний дагуу ирж шалгалт хийхэд гурван шуудай өнжмөл нүүрс илэрсэн тул хураан авч, 300 мянган төгрөгөөр торгосон.
  • Угаарын хийд хордсон гэх нэг дуудлагын тухайд, иргэнуУгаарын хий мэдрэгчээ зуухны ойролцоо байрлуулсан байсан. Үүнээс үүдэн зай нь халж, пэмбийснээр ойр ойрхон дуугарах болсон. Ийм тул угаар мэдрэгчийн дохиоллыг унтраасан байжээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2020-02-17 16:20

Тэтгэврийг нэмсэн, зээлийг тэглэсэн гэж хөөрхий хөгшчүүдийг хуурч, нэг хэсэгийг нь �##�аг үзчихээд баяр болохоор эргүүлд гаргаж, тэднийгээ хүндэтгэх юм байх даа. Төр ингэж дампуурах гэж дээ. Эргүүлд нь Их хурлын гишүүд, сайд дарга нар сайн дураараа гар л даа. Сонгууль болох гэж байна. Та нарын цаг ирсэн. Бараг шорлонг чинл ухая гэдэг биз дээ

Зочин
Зочин
2020-02-17 19:30

Бид нарыг доромжлоод байгаа юм уу хаашаа юм, Энэ МАН -ынхан арай л дэндэж байнаа

Холбоотой мэдээ

Back to top button