НИЙГЭМХУУЛЬ

Ослын улмаас ЕСӨН хүн гэмтэж, НЭГ хүн амиа алджээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд зам тээврийн ослын шинжтэй нийт 347 дуудлага бүртгэгдэж, ослын улмаас есөн хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Мөргөлдөх хэлбэрээр-2
  • Онхолдох хэлбэрээр-1
  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-6 бүртгэгджээ.
  • Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

Өчигдөр буюу 2020 оны хоёдугаар сарын 16-ны 01:18 цагийн орчимд СХД-ийн 18 дугаар хороо Толгойтын зам “Залуус” хотхоны урд уулзварт ЗИЛ-130 маркийн автомашины жолооч Д нь явган зорчигч 30 орчим насны эмэгтэйг мөргөж амь насыг хохироожээ. Жолооч нь архи согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл байсныг ТЦА мэдээллээ.

Түүнчлэн амралтын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож, осол гаргасан зургаан зөрчил бүртгэгдсэн бөгөөд алба хаагчид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 24 жолоочийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Иймд замын хөдөлгөөнд оролцогчдыг архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигч хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа

У.УЯН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

1
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
1 Сэтгэгдлүүд
0 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Зочин
Зочин

heneggui joloochiig shorond hii

Back to top button