1072 хувьцаатай иргэнд 96,480 төгрөгийн ногдол ашиг олгоно
Эрдэнэс тавантолгой” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр /2020.02.17/ хуралдаж, иргэдэд ноогдол ашиг тараах эсэхийг хэлэлцэж шийдвэрлэжээ.
Тодруулбал, тус компаниас хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг өгөх шийдвэр гаргаж, нэгж хувьцаанд 90 төгрөг олгох, нийт 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96480 төгрөг олгохоор болсон байна.
Улмаар энэ мөнгийг тавдугаар сарын нэгнээс өмнө иргэдийн хувьцааны дан руу шилжүүлэхээр болсон аж. Ногдол ашгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг олгох юм.
Энэ талаарх мэдээллийг тун удахгүй УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан болон гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар мэдээлэл өгөх гэж байна.
Мэдээллийн дэлгэрэнгүйг хүрэх болно.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ 3 жилийн хувьцаа байх 1 жилийнх нь 96000 юу?
Naadah chini jinhen goy asuult bn shuu
740 хувьцаатай хүн тэгээд яах болж бна
90төг-дөө үржүүлэх л байлгүй дээ,
Огт аваагүй бол нөхөж өгч байгаа болов уу
Harin tiimee 740 to hvn ni yah ym boloo
Өгөхгүй гээд байхад ойлгодгүй муу?
90 төгрөгөөрөөр үржүүл
Дансаа хаана нээлгэх вэ