НИЙГЭМ

“Урт цагаан улс төр, бизнесийн бүлэглэлийн бай болж байна”

“Урт цагаан шинэ эхлэл” ТББ-аас урт цагааны түрээслэгчдийн өнөөгийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ТУЗ-ийн тэргүүн н.Ганболд “Энэ асуудал нь анх удаа гарч байгаа биш. 2012, 2013 оноос эхлэн дахин төлөвлөлт нэрийн дор эхэлж байсан. 2019 оны намраас Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат ахин дээрх асуудлыг хөндөж, “Урт цагааныг нурах дөхсөн, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан” хэмээн хэвлэл мэдээллээр мэдээлэх болсон учир зүйд нийцэхгүй байна. Урт цагаан төв нь А-ын А бүсэд байрладгаараа онцлогтой. Энэ газрыг улс төр, бизнесийн бүлэглэлүүд онилж, үндэсний өв соёлыг устгаж, өөрсдийн үйл ажиллагааг явуулах гэж байна” хэмээн мэдэгдлээ.

Түүнчлэн, ТУЗ-ийн гишүүн Б.Пүрэв-Очир “Урт цагаан байгуулагдаад 60 жилийн нүүрийг үзлээ. Үүнтэй адил насжилттай олон газар байна. Тухайлбал,  Улсын их дэлгүүр, 40 мянгатын байрууд гэх мэт. Гэтэл яагаад заавал урт цагааныг устгах гээд байгаа юм бэ. Гадаадын бусад оронд хуучны барилгуудаа сэргээн засварлаж олон жил ашиглаж байна” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Б.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2020-02-17 13:01

Хэдэн түрээслэгч ашиг орлогоо �##�дах гээд л сандарч байгаа биз. Тэнд байгаа үйлчилгээний газрууд хамгийн үзэмж муутай, хогийн газрууд. Буулгаад, арай үзэмжтэй шиг дахиад барих хэрэгтэй.

Зочин
Зочин
2020-02-17 13:46

Буулгаж хаяач , Урт цагааны 30 түрээслэгчээс өөр эсэргүүцэх хүн байхгүй дээ.

өвгөн
өвгөн
2020-02-17 15:56

Орчин үеиин гоё гудамжтай блмоор бнаа..Урт цагаан хамгиин бохир заваан газар..

zochin
zochin
2020-02-17 16:14
Reply to  өвгөн

Юун үндэсний өв соёл вэ? . Үл бүтэх хүмүүс цугларсан б�##�гас л байдаг шүү дээ. Нураагаад үндэсний хэв маяг, зан заншлыг тусгасан орчин үеийн барилга, байгууламж бүхий автомашингүй гудамж болгох нь зүйтэй.

Зочин
Зочин
2020-02-17 19:24

za tov muzeig buulgasan humuust naad yaajiisan baishin chn u ch bish bhoo.ta nar tegeed ongo uzemjiig n dodomdoochee gadna dotngui

Холбоотой мэдээ

Back to top button