НИЙГЭМ

Өнгөрсөн сард 145 ихэр хүүхэд мэндэлжээ

Улсын хэмжээнд 2020 оны нэгдүгээр сард 6,208 эх амаржиж, өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар нэмэгдсэн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Өнгөрсөн сард нийт төрсөн хүүхдийн 3,160 нь эрэгтэй, 3,046 нь эмэгтэй, 145 нь ихэр байсан бөгөөд амаржсан эхчүүдийг 3.7 хувь нь 20 хүртэлх насны, 92.6 хувь нь 20-39 насны, 3.7 хувь нь 40-өөс дээш насныхан байжээ.

Харин 2020 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд нас баралтын 1,366 тохиолдол бүртгэгдсэн байна.

Нийт нас баралтын 7.2 хувийг тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 86.9 хувийг нялхсын эндэгдэл, нялхсын эндэгдлийн 57 хувийг нярайн эндэгдэл эзэлжээ.

Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин 2020 оны нэгдүгээр сард 16 болж, өмнөх оны мөн үеэс 7-гоор, нялхсын эндэгдлийн түвшин 14 болж, 5-аар, нярайн эндэгдлийн түвшин 8 болж, 3-аар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button