Шилэн банкны барилгыг ХОЁР удаа дуудлага худалдаанд оруулсан ч, ЗАРАГДСАНГҮЙ

Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас Нийслэлийн Засаг захиргааны IV байр буюу бидний хэлж заншсанаар “Шилэн барилга”-ыг хоёрдугаар сарын 10-ны өдөр нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлахаар болсон билээ.
Улмаар дуудлага худалдаа хоёр дахь жилдээ Нийслэлийн Засаг захиргааны тавдугаар байр буюу “Иргэний танхим”-д болсон ч ЗАРАГДААГҮЙ байна.
Тус “Шилэн барилга”-ын дуудлага худалдааны анхны үнэ нь 24 тэрбум 100 сая төгрөгөөс эхэлсэн бөгөөд Дэнчингийн үнэ 24 тэрбум 410 сая төгрөг байжээ.
Сонирхуулахад, 1997 онд ашиглалтад орсон тус барилга нь 14 давхар ба нийт 10461.5 метр квадрат талбайтай юм байна. Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/704 дүгээр захирамжаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нэр дээр конторын зориулалтаар 1496 м2 талбайтай газар эзэмших эрх олгогдож байжээ.
У.УЯН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Авъя.Холбоо барих дугаараа үлдээ
Шилэн банкны барилга юм уу, банкны шилэн байшин юм уу?