Нийгмийн

“Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнийг эрэн сурвалжилж эхэлжээ

АТГ-аас “Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнэ эрэн сурвалжлуулахаар Интерполд ханджээ. Энэ дагуу түүний байршлыг тогтоолгохоор Интерполын цахим хуудасны цэнхэр буланд мэдээллийг нь оруулсан байна.

Тэрээр Хөгжлийн банктай холбоотой асуудлаар хуулийн байгууллагад шалгуулж байх хугацаандаа хил давсан билээ.

Түүний хамаарал бүхий хүмүүсийн үүсгэн байгуулсан компани нь дотоодын зах зээлийг хуурай сүүгээр бүрэн хангаж, тэр ч бүү хэл гадаад руу экспортлох төслөөрөө Хөгжлийн банкнаас 15 сая ам.доллар буюу 47 тэрбум төгрөгийн зээл авсан байна.

Гэвч Хөгжлийн банканд барьцаалсан Х.Бат-Эрдэнийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө нь 47 тэрбум төгрөгийнхөө арван хувьд ч хүрэхгүй үнийн дүнтэй байсан гэх мэдээлэл байдаг.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2020-02-17 22:16

ИНЕГ-ын даргатай лут ойрхон хүндээ?! Сайн суд�##�в�##� их юм гарнадаа?!

Зочин
Зочин
2020-02-19 22:44
Reply to  Иргэн

Хөрш шүү бүр

Зочин
Зочин
2020-02-18 07:39

Сү.Батболдын Алтай констракшн компани байна шүү дээ. Сүгээр хохирлыг нь төлүүл л дээ.

Холбоотой мэдээ

Back to top button