Нийгмийн

ТЕГ-ын дарга Д.Гэрэл дөрөвдүгээр сард ажлаа өгөхөөр тохиролцсон уу

Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Хурц  үүрэгт ажлаа өгсний дараа өнөөгийн удирдлага Д.Гэрэлийг Засгийн газраас тус газрын удирдлагаар томилсон билээ. Тэрбээр 2012-2013 онд Тагнуулын ерөнхий газрыг удирдаж явсан нэгэн юм.

Тухайн үед Д.Гэрэлийг ажлаас нь гэнэт чөлөөлөх болсон  шалтгаанаа Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг  “ТЕГ-ын дарга бол Монгол улсын нүд чих болж зөв шийдвэр гаргахад мэдээллээр хангах байгууллага. Гэтэл үүргээ биелүүлж ажиллахгүй байсан. Тухайлбал, Якунины захидал надад ирэхээс өмнө сонин дээр гарсан. Яагаад тэгэв. Захидлыг задалсан хүнийг олоод ир гэхэд биелүүлээгүй.

Солонгосоос шатахуун оруулж ирье гэхэд хэдэн авлигач нь нийлж байгаад Солонгосын компаниас 30 мянган ам.доллар идчихсэн байсан. Мөнгө хүлээж авсан хүнийх нь гарын үсэгтэй баримтыг олж өгөөд энэ хэргийг тодруул гэхэд тэгээгүй. “Роснефть” дээр очоод шатахууны үнээ битгий буулга. Нэмээд бай гэж хэлсэн хүн бий. Тэр хүнийг мөн олоод ир гэсэн ирээгүй. Ийм байхад нь даргыг нь өөрчлөхгүй яах юм бэ” гэж байжээ.

Д.Гэрэл нь НАХЯ-ны УАХЕГ-т ажилтан, ахлах ажилтан, Токио дахь ЭСЯ-нд дипломат ажилтан, УАБХГ-ын Тамгын хэлтсийн орлогч, Гадаад тагнуулын албаны дарга, Токио дахь ЭСЯ-нд зөвлөх консул, мөн ЭСЯ-нд зөвлөх консулын хэлтсийн дарга, БНСУ-д суугаа Монгол Улсын бүрэн эрхт элчин сайдын албыг тус тус хашиж байсан туршлагатай. Одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатартай ойрын харилцаатай гэгддэг билээ.

Албан ажлаа авснаас хойш Д.Гэрэл БНХАУ-ын 1000 орчим цахим сүлжээнд ажиллагсдыг илрүүлэх ажиллагааг удирдсан гэх сайн нэртэй. Гэвч Тагнуулын байгууллагын ажилчид их хэмжээний мөнгөтэй иргэнийг галт зэвсгээр сүрдүүлэн, дээрэмдсэн гэх хэрэгт амин хувиа бодож, ямар ч тайлбар хийлгүй өнгөрсөн нь олны шүүмжлэлийг хүлээсэн юм.

Д.Гэрэл 2020 онд тэтгэврийн насанд хүрч буй.  Төрийн өндөрлөгүүдийн түвшинд түүнийг ажлаас чөлөөлөх асуудал удаа дараа яригдсан ч тэгсхийгээд нам гацдаг. Эх сурвалжуудын зүгээс “Д.Гэрэлийг албан ажлаа өгөх шахалт тавихад ирэх дөрөвдүгээр сард өгье гэж дуугарсан” гэх мэдээлэл өгч буй нь анхаарал татав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-02-19 08:58

Яагаад 4 сар гэж яг одоо л солих хэрэгтэй цаг хугацаа хожиж юугаа устгах нуух гээд байна

Иргэн
Иргэн
2020-02-19 10:28

Гэрэл ажлаа хийг л дээ?! Ямартайч Хурцыг бодвол мэрэгжлийн сайн ажилтаншдээ?!

зочин
зочин
2020-02-19 16:10

Хариуцлага тооц. Баттулга хамга�##�аад цол өгөөд юу болчихов. Доод туша�##�ын хүнийг болохоор х�##�чихна.

Зочин
Зочин
2020-05-04 14:14

hurdan z##luul, ih udval bur ih horloj medeh muu hun bna

Холбоотой мэдээ

Back to top button