Г.Занданшатар: Зээлийн хүүг хөнгөлж, чөлөөлөх боломжгүй

Манай улс Covid-19 хэмээн нэрлэгдэх болсон шинэ төрлийн коронавирусийн халдвар тархах эрсдэл их байгаатай холбогдуулж гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжээд буй.
Ингэснээр зарим аж, ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа зогсонги байдалд орох, улмаар банкны зээлээ төлж чадахгүй болох нөхцөл байдал үүсэх эрсдэл байгааг МҮХАҮТ мэдээлсэн. Мөн нэр бүхий УИХ-ын гишүүд банкнуудын зээлийн хүүг царцаах боломжтой гэсэн байр суурийг илэрхийлээд амжсан.
Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2020.02.18/ МҮХАҮТ ба Монголбанкны ерөнхийлөгчийн хамтаар үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзах үеэрээ,
"Зээлийн хүүг чөлөөлж, хөнгөлөх боломж байхгүй. Бид зах зээлийн нийгэмд амьдарч байна, үнэгүй зүйл гэж байхгүй. Тодорхой аж, ахуй нэгжийн зээлүүдийг чанаргүй зээлд тооцох тал дээр Монголбанк судлах байх” хэмээн ярьжээ.
Х.ЭРХЭС











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Лалрууд
Хадгаламжийн хүүг хамт царцаагаад л 1:1.