НИЙГЭМ

Гудамж талбайд нус, цэр, шүлсээ хаявал 50 мянгаар торгох хуультай

“COVID-19” вирусийн халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хийж буй хяналт шалгалтын  асуудлаар өнөөдөр /2020.02.19/ Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд “ Энэ оны нэгдүгээр сарын 6-нд  “COVID-19” халдварын анхны мэдээллийг авснаас хойш улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын 2200 албан хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Хилийн нэвтрэх цэгт Хилийн хяналтын халдвар хамгааллын албаныхан 138 сэжигтэй тохиолдлыг илрүүлж, тусгаарлах арга хэмжээг авсан” хэмээн мэдэгдэв. 

Эрүүл ахуйн тухай хуульд нийтийн эзэмшлийн гудамж талбайд нус, цэр, шүлс, тэжээвэр амьтны ялгадсыг хаявал иргэнийг 50 мянга, ААН-ийг 500 мянган төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай.

Тус хуулийн хүрээнд өнгөрсөн долоо хоногт 200 гаруй иргэн торгуулсан байна.

Үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга н.ТүмэнжаргалХудалдаа үйлчилгээний 3200 гаруй ААН нэгжид хяналт шалгалт хийж, 3700 гаруй зөрчил илрүүлж газар дээр нь арга хэмжээ авсан. 80 сая төгрөгийн бүтээгдэхүүний устгаж, 60 сая төгрөгийн бүтээгдэхүүн хураах арга хэмжээ авсан” гэдгийг хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button