ЭДИЙН ЗАСАГ

“Эрдэнэс Монгол” компани БОНД гаргажээ

ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу Засгийн газар, УИХ шуурхай ажиллаж, Иргэний тэтгэврийн зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх хууль баталсан. Улмаар “Эрдэнэс Монгол” компани бонд босгож, тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх ажлыг хариуцаж байгаа юм.

Ингэхдээ “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн эзэмшилд байх Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, бонд босгохоор болсон юм. Өөрөөр хэлбэл, Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, “Эрдэнэс” бонд гарган, дотоодын арилжааны банкуудад худалдан тэтгэврийн зээлийг төлнө.

“Эрдэнэс Монгол” бонд гаргасан талаар өчигдөр /2020.02.18/ УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ, “Тэтгэврийн зээлийг тэглэх бонд гарсан. Цагаан сарын өмнө бүх ажил явагдана. Хоёрдугаар сард тэтгэврийн зээлийг суутгалгүй олгосон гэдэг нь зээлтэй иргэдийн зээл төлөгдсөн гэсэн үг” хэмээн мэдэгдсэн юм.

“Эрдэнэс” бондыг таван жилийн хугацаатай, жилийн зургаан хувийн хүүтэй, хаалттай байдлаар гаргахаар төлөвлөжээ.

Одоогийн байдлаар “Эрдэнэс Монгол” ХХК арилжааны банкуудтай гэрээ хийх шатандаа явж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button