УЛС ТӨР

“Хувь хүнд олгосон зээлийн асуудалд Ч.Хүрэлбаатар оролцож болохгүй биз дээ”

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Коронавирусийн улмаас хөл хорио тогтоосонтой холбогдуулан эдийн засагт авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх боловсруулсан материалаа Сангийн яамнаас Засгийн газарт сая танилцууллаа. Нэгдүгээрт, өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүн болох элсэн чихэр, цагаан будаа зэргийн хил дээр төлөгддөг татварыг хоёр сараар сунгах хуулийн боловсруулж орууллаа. Газрын тосны экспортын талаар Хятадын талтай ойлголцох ёстой. Хорио цээр, ариутгалаа яаж хийх вэ гэдгээ Хятадын талтай ярьж, ойлголцоод нефть бүтээгдэхүүний экспортыг хийх чиглэл баримтлахаар танилцууллаа.

Төсвийн тодотголыг шууд хийчихдэггүй. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд ямар нөхцөлд төсөв тодотгодог талаар заасан байдаг. Одоогоор төсөв тодотгох шаардлага алга. Төсвийн ерөнхийлөн захирагч нар нөхцөл байдалдаа уялдуулан төсвөө зохицуулан зарцуулах боломжтой” хэмээн мэдэгдлээ.

Мөн тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Банкны зээлийн хүүг тэглэх бололцоо бий юу?

-Үүнийг монгол банк хариуцна. Банкнаас асуусан дээр байх. Засгийн газрын хуралдаанаар гарсан шийдвэрийг ярьж байна.

-Сангийн сайдын хувьд ямар бодолтой байна вэ?

-Хувийн арилжааны банкуудын хувь хүнд олгосон зээлийн дундуур Хүрэлбаатар орж юм яриад байх болохгүй биз дээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button