Нийгмийн

ҮЙЛ ЯВДАЛ: ЭХЯ 2019 оны ажлын тайлангаа танилцуулна

Хоёрдугаар сарын 20-нд болох үйл явдлын тойм:

08.00 цагт Ар Монгол Травелийн “U bean” кафед Шүүхийн тухай хуулийн төслийг танилцуулах хуульч, судлаачдын өглөөний уулзалт болно.

09.30 цагт НЗДТГ-т газраа орон сууцаар солих төсөлд хамрагдсан иргэдэд түлхүүр гардуулах ёслол болно. Утас: 88104671

10.00 цагт Хангарди ордонд НИТХ-ын ээлжит XXXII хуралдаан болно. Утас: 70119921

10.00 цагт Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд НОБГ НМХГ НЭМГ Агаарын бохирдолтой тэмцэх газраас сайжруулсан шахмал түлшний хэрэглээний талаар мэдээлнэ.

10.00 цагт ЭХЯ-нд тус яамнаас 2019 оны ажлын тайлангаа танилцуулна. Утас: 99127866

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар өөрийн байрандаа мэдээлнэ. Утас: 99179899

11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд Дархан-Уул аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Б.Батболд УИХ-ын гишүүдийн хууль бус үйлдлийн талаар мэдээлнэ.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д тээвэрчид нүүрсний экспорт зогссоны улмаас үүсч буй нөхцөл байдлын талаар мэдээлнэ.

12.30 цагт ХӨСҮТ-д “Монгол Кампус Крусейд Фор Крайст” байгууллагаас тус төвийн эмч, сувилагчдад хандив гардуулна. Утас: 99142782

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button