НИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

Б.Ганхуяг: Иргэд 1072 хувьцаагаа худалдах, худалдан авах боломжтой болно

Өнөөдөр /2020.02.21/ "Эрдэнэс тавантолгой” ХК хувьцааны ногдол ашгийн талаар мэдээлэл хийлээ.

"Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Бид дотоодын хөрөнгийн биржид хувьцаагаа нээлттэй арилждаг болох бэлтгэлээ базаан ажиллаж байна. Үүний өмнө манай охин компани болох “Таван толгой майнинг”-ийн хувьцаа Олон улсын хөрөнгийн биржид арилжигдах учиртай. Тус компани Таван толгойн ордын Зүүн цанхид олборлолт явуулах болно. Тэдний хувьцааны ханш тогтож, үнэ тогтворжсоны дараа бид дотооддоо арилжааг эхлүүлэх юм. Ингэснээр иргэдэд 1072 хувьцаагаа худалдах, худалдан авах боломтой болно. Бид зөвхөн цэвэр ашгаа ногдол  ашиг болгон хуваарилж байна. Засгийн газрын ногдол ашгийг үнэт цаас хэлбэрээр, иргэдийнхийг бэлэн мөнгө болгон хуваарилна” гэв.

Түүнчлэн, Засгийн газраас анх иргэдэд 20 хувийн ногдол ашиг хуваарилсан. Энэ нь өнөөдөр 14,7 хувь болсон байна. Үүнийг буцаан 20 хувь болгох боломжтой. Ингэж чадвал 2014 оноос хойш төрсөн иргэд 1072 хувьцааны 5,3 хувийн ногдол ашиг хүртэх нөхцөл үүснэ гэж тэд онцоллоо.

2019 онд "Эрдэнэс тавантолгой” 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Компанийн 85.4 хувийг төр эзэмшдэг тул 800 орчим тэрбум төгрөгийн ногдол ашиг төрд ногдох аж.

Өнөөдрийн байдлаар 99 мянга гаруй иргэн хувьцааны тоогоо шалгаж 59 мянган иргэн шинээр данс нээлгэсэн байна. Брокeрын компаниудад хандан үйлчлүүлэх иргэдийн тоо нэмэгдсээр байгааг тэд хэлэв. Нийт 2 сая 511 мянган хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах тооцоолол гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button