
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн захирамжаар Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргалаа.
Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар ажилладаг байсан С.Болормаа энэ сарын 18-19-нд шилжих шөнө харамсалтайгаар амиа алдсан.
Тухайн өдөр Говь-Алтай аймгийн засаг дарга В.Рэнцэндорж болон удирдлагууд түүнийг дуудаж, өрөөндөө архи авчруулж уусан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсоныг Цагдаагийн байгууллагаас хэлсэн. Улмаар энэ хэргийг шалгаж байгаа юм.
Г.ЖАРГАЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ysn ch udaan shalgadiin????????