Нийгмийн

"Чингис хаан” нисэх буудал угтан авагч, үдэн гаргагч нарыг НЭВТРҮҮЛЭХГҮЙ

БНСУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвар хурдацтай нэмэгдэж байгаатай холбоотойгоор “Чингис хаан нисэх буудлын хяналт, шалгалтыг чангатгах хүсэлтийг холбогдох байгууллагуудаас Улсын Онцгой комисст хүргүүлээд байсан.

Тэгвэл онцгой байдлын тусгай горимд шилжин ажиллаж байгаатай холбогдуулан "Чингис хаан" Олон улсын нисэх буудал угтан авагч, үдэн гаргагч нарыг нисэх буудал руу нэвтрүүлэхгүй болжээ. Өөрөөр хэлбэл, нисэх буудалд зөвхөн тухайн нислэгээр зорчих иргэд бичиг баримт, тасалбараа үзүүлэн нэвтрэх юм. 

Одоогоор БНСУ-д онц байдал зарлаагүй учир хил хаах асуудал яригдаагүй, эцсийн шийдвэрийг Улсын Онцгой комисс гаргах аж.  Харин хоёрдугаар сарын 20-ны өдөр Бусан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зургаан оюутныг ХӨСҮТ-д тусгаарлан, ажиглалтад авсан байна. 

СӨҮЛД СУУГАА МОНГОЛЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ СЭРЭМЖЛҮҮЛЭГ ГАРГАЛАА

Улмаар БНСУ-д шинэ коронавирусийн халдвар ахуйн замаар хурдацтай тархаж болзошгүй учраас Сөүлд суугаа Монголын Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ.  Тус сэрэмжлүүлэгт дурдсанаар "БНСУ-д байгаа монголчууд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамнаас гаргасан дараах зөвлөмжүүдтэй танилцаж, хэрэгжүүлэхийг уриалж байна.

  • Гараа сайтар савандаж, тогтмол угаах,
  • Гар халдваргүйжүүлэгч хэрэглэх,
  • Хоол хүнсийг бүрэн гүйцэд болгож хэрэглэх,
  •  Эмнэлэг, олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ амны хаалт хэрэглэх,
  • Шувуу болон зэрлэг амьтдаас хол байх,
  •  Ханиалгах, найтаах үедээ ам, хамраа дарж, амны алчуур хэрэглэх
  •  Амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүмүүсээс зай барих,
  • Хэрэв  өндөр халуурах, ханиалгах, дотор муухайрч огих зэрэг өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 /24 цагаар ажиллана/, Цагаачлалын албаны 1345 /09.00-22.00 цагийн хооронд монгол хэлээр хариулт өгнө/ тусгай дугааруудад болон ойролцоох эмнэлгийн байгууллагад хандахыг уриаллаа.

Мөн БНСУ дах, нөхцөл байдлын талаар тус улсын Халдварт өвчин судлалын төвийн http://ncov.mohw.go.kr цахим хуудаснаас албан ёсны мэдээ, мэдээлэл авах боломжтой гэжээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-02-23 11:45

ongotsoo nisgen virus awchirhaa yaraltai zogsoo MAN haan ayuul irlee amia bodotsgoo mongol ahan duusee tur arga hemjee awahgui baidal dordlo

Зочин
Зочин
2020-02-23 12:57

Хурдан нислэгүүдээ зогсоогоочээ. Ямар хаашаа юм бэ.

Иргэн
Иргэн
2020-02-23 15:02

Солонгос, Японы чиглэлд ирж очоод байгаа онгоцоо болиулаачээ. Өдөрт Солонгосоос 4 нислэг ирж байна шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button