НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

ЭМЯ: БНСУ-д титэм вирусийн халдвар авагсдын 90 хувь нь сүм болон эмнэлгийнхэн байна

БНСУ-д бүртгэгдсэн шинэ титэм вирусийн халдварын тоо 566 тохиолдол бүртгэгджээ.

ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэлтсийн дарга Я.Буянжаргал: Аймгууд эрсдлийн үнэлгээгээ хийж, бэлтгэлээ хангаж байна. Ариутгал, халдваргүйтлийн бодисыг тарааж, хэрхэн хэрэглэх талаар зөвлөгөө зөвлөмж өгч байна. Өчигдөр 4.2 тэрбум төгрөгийн өртөг бүхийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн эмнэлгүүдэд тараасан. Эмнэлгүүд бэлтгэээ хангасаар байна. Мөн жирэмсэн ажилтнууддаа цалинтай чөлөө олгосон. БНСУ-д ажиллаж амьдарч буй иргэдээд зориулж зөвлөгөө мэдээлэл өгсөөр байгаа. 103 утасны сүлжээнд зургаан сувгаар мэдээлэл өгөхөөс гадна нэмэлт шугамыг нээгээд байна. Хоногтоо 4,000 орчим удаа иргэд холбогдож зөвлөгөө авч байгаа.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: Хоёрдугаар сарын 23-ны өдрийн 09:00 цагийн байдлаар титэм вирусийн халдварын тоо 78,741 байна. 77,042 тохиолдол нь БНХАУ-д бүртгэгдсэн. БНХАУ-аас гадна 1,699 тохиолдол гарч, 15 нас баралт гарлаа.Иранд 13 тохиолдол нэмэгдсэн. Италид зургаан тохиолдол нэмэгдлээ.Өмнөд Солонгос улсад тохиолдол эрчимтэй нэмэгдсэн. Сүүлийн 2 хоногт 400 гаруй тохиолдлоор нэмэгджээ. Тэгү хотод голомтлон тархаж байна. 90 хувь нь сүмийн болон эмнэлгийн голомттой холбогдолтой байна. Нийт тохиолдлын 534 нь тусгаарлагдаж, 18 хүн эмнэлгээс гарсан. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Mine ngol hun
Mine ngol hun
2020-02-24 11:31

Zasgiin gazar maani sn ajillaj bgaa,odoo irgediin uhamsraas l buh zuil shaltgaa##a,maskaa sn zuu,garaa sn ugaa,ur huuhdee gaduur daguulj buu

Холбоотой мэдээ

Back to top button