Нийгмийн

Д.Нямхүү: Өчигдөр Тэгү хотоос ирсэн долоон хүнийг ТУСГААРЛАСАН

Эрүүл мэндийн яамнаас  өдөр бүр коронавирүсийн  талаарх цаг үеийн мэдээллийг өгч буй. Өнөөдрийн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өмнө нь тусгаарлагдсан байсан зургаан хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарсан. Өчигдөр БНСУ-аас ирсэн долоон хүн тусгаарласан, өмнө нь нэг иргэн байсан. Одоогоор найман хүн ХӨСҮТ-д тусгаарлагдаад байна. Гол нь л бид дэглэмээ сайн барьмаар байна. Өргөн уудам нутагтай, цөөн  хүн амтай орон учраас хамт нэгдэж, энэ бүх бэрхшээлийг даван гарна” гэв.

Мөн энэ үеэр ЭМЯ-наас “БНСУ-аас өчигдөр ирсэн 17 иргэнийг  ХӨСҮТ-д аваачилгүйгээр түр тусгаарлах хэмжээ авсан” гэсэн мэдээлэл өгөв.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2020-02-24 15:39

Tusgaarlasan ni deer!! Uls undestnii eruul mend hamgaas chuhal!!! Ta buhend ajliin amjilt husey!!!!

Холбоотой мэдээ

Back to top button