НИЙГЭМ

Нийслэл рүү орох, гарах найман постод зам ХААХ тэмдэг байршуулжээ

Улсын Онцгой комиссоос коронавирусийн халдвар тархахаас сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд сар шинийн баярын өдрүүдэд буюу 2020 оны хоёрдугаар сарын 23-ны өглөөний 08:00 цагаас 2020 оны 2 дугаар сарын 27-ны 08:00 цаг хүртэл хот хоорондын чиглэлийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоох шийдвэрийг гаргасан билээ.СУРТАЛЧИЛГАА

Үүний дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Дотоод Хяналтын Хэлтэс, Тээврийн цагдаагийн алба, Улаанбаатар зам засвар арчлалтын газар хамтран хот хоорондын замын хөдөлгөөнийг хаах тэмдэг хаалт байрлуулах ажлыг зохион байгуулан товлосон хугацаанд үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Баянзүрхийн товчоо, Өлзийтийн пост, Баруун турууны пост, 61-ийн гарам, Эмээлтийн пост гээд нийт 8 постод зам хаах тэмдэг, хаалт байрлуулаад байгаа юм.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэн байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлж байгаа учир хулгайн замаар гарч энд тэнд цасанд сууж өөрийгөө болон хамт яваа хүмүүсийнхээ амь насанд эрсдэл учруулахгүй байхыг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс иргэддээ сэрэмжлүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button