Нийгмийн

Замын-Үүдэд 104 иргэн тусгаарлагджээ

Манай улсад шинэ төрлийн коронавирүс илрээгүй хэдий ч сэжигтэй тохиолдлуудыг тусгаарлан, шинжилгээ авч буй. Мөн зарим тохиолдолд аймаг, орон нутгуудад түр тусгаарлах арга хэмжээг авах ажиллаж байгаа билээ.

Тухайлбал, ЭМЯ-наас өгч буй мэдээллээр өнөөдрийн байдлаар /2020.02.25/ Дорнод аймагт 5 тохиолдол, Замын-үүдэд 104, Жаргалантад 17 хүн тусгаарлагдсан байна. Одоогоор иргэдийн биеийн байдал хэвийн, ямар нэгэн зовиур байхгүй байгаа аж.

Аймгуудын тухайд Өмнөговь, Дорноговь аймгууд эрсдлийн үнэлгээ өндөр гарсан. Гэхдээ бүх аймгуудад коронавирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл өндөр байгааг ЭМЯ-наас сануулав.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button