НИЙГЭМ

Багануур дүүргийн дөрвөн өрхөд хөл хорио тогтоожээ

Багануур дүүрэгт өнөөдөр /2020.02.25/ “COVID-19” халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн билээ. Тус иргэн нь энэ сарын 22-ны өдөр БНСУ-аас ирсэн. Түүний хоолой нь өвдөж улмаар өнөөдөр /2020.02.25/ эмнэлэгт хандсанаар тус дүүргийн Эрүүл мэндийн төвөөс яаралтай тусгаарлан, шинжилгээ авч ХӨСҮТ-д илгээсэн байна.

Багануур дүүргийн иргэний орсон нэг өрх, цаашлаад тус өрхөд зочилж ирсэн дөрвөн өрхийг тандалт судалгаараа илрүүлэн хөл хорио тогтоожээ.  Одоогоор хөл хорио тогтоосон айл өрхийн гишүүдэд ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрээгүй. Халдвар авсан байж болзошгүй иргэний шинжилгээний хариу маргааш гарах юм байна.

“COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор зарим айл өрх, байранд ийнхүү яаралтай хөл хорио тогтоосон гэдгийг зөвөөр ойлгож, хуурамч мэдээлэлд автахгүй байхыг хүсье. Онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх, амны хаалтаа тогтмол зүүх, гараа маш сайн угааж, ариутгахыг уриалж байна.

ЭХ СУРВАЛЖ: НДЗТГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
aaahr
aaahr
2 сар 26, 2020 00:26

solongosoos ircheed ooriigoo tusgaarlahgui ail heseed yvjiidg yasn sonin umbe

Зочин
Зочин
2 сар 26, 2020 00:36

burhan min bishl baigasai ????????????

Зочин
Зочин
2 сар 26, 2020 01:01

Hooloi l uvdsun bna shd, tegeed haluurdag shd

Иргэн
Иргэн
2 сар 26, 2020 07:36

Солонгосоос ирсэн хүмүүс дор хаяж 14 хоног гэртээ байгаарай гэж анхааруулсаар байхад тэвчиж болоогүй л юм байх даа.

Зочин
Зочин
2 сар 26, 2020 08:35

Солонгосоос ирсэн болгоныг заав�##� тусгаарлаж шинжилгээ авах.зүгээр гарсан ч гэрийн хорионд орж биеэ хян�##�тандаа аваач ээ Монголчуудаа

Зочин
Зочин
2 сар 26, 2020 09:52

Хүмүүсийн �##�иваад хандах хандлага өөр байх юм. Хууль, ёс журам, бусдыг хүндлэх хайрлах гээд бүхнийг огоорч хар амиа тээгчид байдгийг харлаа.

Зочин
Зочин
2 сар 26, 2020 09:58

Ийм айхтар үед засаг төрийнхөө үгэнд орж шийдвэрийг нь дагаж биелүүлж байгаа нь эх оронч үзэл юм шүү.

Холбоотой мэдээ

Back to top button