ДЭЛХИЙ

Ираны Эрүүл мэндийн дэд сайд “COVID-19” халдвар авчээ

Ираны Эрүүл мэндийн дэд сайд Ираж Харирчи “COVID-19” халдвар авсан нь тогтоогджээ.

Даваа гарагт  /2020.02.24/ хэвлэлийн бага хурлын үеэр түүний бие тавгүй байгаа  нь илт мэдэгдэж байжээ. Мөн Ираны эрх баригчид халдварын бодит тоо баримтыг нуун дарагдуусан гэх мэдээллийг няцааж байв.

Иран улс БНХАУ-аас гадна “COVID-19” халдварын тархалтын нэг том төв болоод байгаа юм.

Өнөөдрийн байдлаар тус улсад халдварын улмаас 15 хүн нас барж, халдварын 95 тохиолдол бүртгэгдсэн байна. Иран улс эндэгдлийн тоогоор БНХАУ-ын дараа хоёрт орж байгаа юм.

Түүнчлэн Ирантай хил задгаа Ирак, Кувейт, Афганистан, Пакистан, Саудын Араб зэрэг хөрш улсууд хилээ хааж, аяллын хориг тавиад байна.

ЭХ СУРВАЛЖ: bbc.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button