НИЙГЭМ

Орон нутгийн нислэгүүдийг гуравдугаар сарын 2 хүртэл цуцлав

Монгол Улсын Засгийн газар  “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх цогц асуудлаар хуралдаж байна.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан "Шинэ коронавирусийн дэгдэлт улс орнуудад ихээр нэмэгдэж байгаатай холбогдуулан Монгол Улсын зүгээс зохих арга хэмжээнүүдийг авч байна. Гуравдагч орноос дамжин халдвар тархах магадлал өндөр байгаа тул Япон улсын зарим нислэгүүдийг цуцлаад байна. Түүнчлэн орон нутгийн бүх нислэгүүдийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл цуцлах шийдвэр гаргалаа ” гэв.

Түүнчлэн сүм хийд, баар цэнгээний газруудын үйл ажиллагааг хязгаарлах асуудлаар Нийслэлийн онцгой комисс хуралдаж шийдвэрлэнэ гэдгийг тодотгов. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button