НИЙГЭМ

"Хөдөлгөөн хязгаарлахаас өмнө хөдөө явсан хотынхныг III сарын 3 хүртэл эргэн нэвтрүүлэхгүй"

Засгийн газрын өнөөдрийн /2020.02.26/ хуралдаанаар орон нутгийн болон, хот хоорондын замын хөдөлгөөний хязгаарлалтыг гуравдугаар сарын 2 хүртэл сунгах шийдвэрийг гаргасан. Тэгвэл хязгаарлалт хийхээс өмнө хөдөө явсан, ажлаасаа чөлөө аваад орон нутгийг зорьсон иргэд хэрхэх вэ гэдэг асуулт иргэдэд буй.

Энэ талаар, Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзоригоос тодруулахад “Тухайн иргэний гэрийнх нь хаяг, бичиг баримтыг нь шалгаад Улаанбаатарын харьяалалтай бол нийслэл хот руу нэвтрүүлэх шийдэл бий. Улсын онцгой комиссын өнөөдрийн хурлаар шийднэ” хэмээж байв.

Ийнхүү Улсын онцгой комисс үргэлжлүүлэн хуралдсанаар, дээрх шийдэл дэмжигдээгүй байна. Тодруулбал, УОК-ын дарга Ө.Энхтүвшин,

"Хөл хорио тогтоохоос өмнө орон нутгийг зорьсон Нийслэлчүүдийг гуравдугаар сарын 3 хүртэл эргэн нэвтрүүлэхгүй. Бүх иргэдэд энэ шийдвэр нэгэн ижил үйлчилнэ. "Би хотод чухал ажилтай, манай албаны ажил тасалдана” гэхчлэн тайлбарыг огт сонсохгүй” хэмээн мэдэгдсэн юм.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ялангуяа дэлхий нийтээрээ ийм аюултай өвчинтэй тэмцэж байгаа үед хот руу орох хөдөлгөөнийг тас хориглох хэрэгтэй

Зочин
Зочин

Хөдөөнийхөн хөдөөдөө л амьдралдаа.

Зочин
Зочин

Голомтын бүс солонгос болон гадаадаас хүмүүсийг хилээр оруулаад л байсан арай л буруу шийдвэр юмаа 1сарын өмнө амралтаа аваад хөдөө амарсан

Зочин
Зочин

Hodoodoo amidartsgaa

Зочин
Зочин

mash zuv minii mongol tumen mini deed tushaal zaavriig yaj dagaj murdhuus bidnii ireedui sain saihnaar urgeljleh bolno

Зочин
Зочин

Монгол төрийн эмгэнэлүүдийн гаргаж байгаа шийдвэрүүд арай л бна даа. Ямар өвчний голомтоос ирж байгаа биш дээ.

Huduunuu bai
Huduunuu bai
Reply to  Зочин

Sejigtei tohioldluud bna, erguu m#l aa

Zochin.
Zochin.
Reply to  Зочин

Torin shidvereed garaad gerese bitgi gar geed bkhad zorchood yvsan ulsuud ukhamsarrgui doroigo kharuulj bnaa.

Зочин
Зочин

Хотоос гадагш хөдөө орон нутаг руу зорчих хөдөлгөөн хийсэн бол хот руу оруулах нь буруу.

Зочин
Зочин

Hodoo bdag irged harij bolhuu

Хотын халх
Хотын халх

Арай ингээд 2 солонгос шиг болгож байна уу. Хот Хөдөө .Зөв шийдэл байж болох л юм.

Зочин
Зочин

13А маягтаар эмч нараас хуурамчаар хийлгэн гарч байна.Булган аймгаас ихээр нарч байна шүү таминээ

Зочин
Зочин

Хязгаарлалтын дэглэмийг цуцлахгүй байх саналыг ДЭМБ-аас Монголын Онцгой комисст тавилаа. Хөл хориог чангатгаж 3 сарын 15 хүртэл сунгах болжэ

Зочин
Зочин

Хөдөө чинь өвчин байхгүй байгаа биз дээ. Голомтын бүсээс орж байгаа биш:

Zochin.
Zochin.
Reply to  Зочин

Khodonikhon khodoogoo amidara.

Зочин
Зочин
Reply to  Зочин

бодохгүй гэсэн бол оруулахгүй шийдвэрийг эрх бүхий этгээд гаргана бид дагах л ёстой

Зочин
Зочин

Hotiinhon hotdoo virusee tus

Huduunuu amidar
Huduunuu amidar
Reply to  Зочин

Chi huduuguu hugjiuul bitgii hot buzarlaad bai

Холбоотой мэдээ

Back to top button