НИЙГЭМ

“Бангкок, Истанбул чиглэлийн гурван нислэгээр ирсэн 31 хүнийг тусгаарлалаа”

МХЕГ-аас өнөөдөр /2020.02.27/ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тус байгууллагаас өгсөн мэдээллээр, “Нэгдүгээр сарын 06-наасхяналт шалгалтаа өндөржүүлсэн байдалд шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 225 агаарын хөлөг буусан. Нийт 31,600 зорчигч хил нэвтэрсэн байна. Сэжигтэй 161 тохиолдлыг хилийн боомт илрүүлснээс Буянт-Ухаа хилийн боомтын алба илрүүлсэн. Үүнээс Хятад болон Оросын 15 зорчигчийг буцаасан.

Өнөөдөр өглөөний байдлаар 31 сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д шилжүүлсэн.

Тухайлбал Бангкок-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 136 Монгол зорчигч ирснээс 15 хүнийг ХӨСҮТ-д түр тусгаарласан. Үүнээс гадаадын долоон иргэн, АНу-ын долоон иргэн байсан. Сингапур явсан болон Сөүлээр дамжиж ирсэн иргэд ч бий. Мөн Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 14 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байна. Үүнээс Солонгосоос дамжиж ирсэн гурав, Италиас ирсэн 11 хүн багтсан” гэлээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-02-27 15:17

гадныхан их тусаад байгаа тул шинжилгээг сайн хийх хэрэгтэй ер нь яах гэж манайд ирсийн бол буцаах нь зүйтэй

Холбоотой мэдээ

Back to top button