Нийгмийн

СЭЛЭНГЭ: ОХУ-аас ирсэн 11 хүнийг тусгаарлалаа

Сэлэнгэ аймгийн Онцгой комисс хуралдаж тус аймгийн Алтанбулаг боомтод ОХУ-ын хилээр дамжин ирсэн 11 хүнийг тусгаарлах шийдвэр гаргажээ.

Өнөөдөр 11:00 цагт Алтанбулаг боомтоор орж ирсэн дээрх 11 хүний биеийн байдал хэвийн, халуураагүй байна.

“Иргэдийг авчирсан жолооч, эмч ч мөн 14 хоног тусгаарлагдана. Энэ бол дүрэм журмынхаа хүрээнд Улсын Онцгой комисс, ЭМЯ-наас өгсөн чиглэлийн дагуу хийгдэж байгаа ажил. Энэ ирсэн 11 хүн халдвар тархсан бүс нутгаас ирсэн хүмүүс. Тиймээс бид урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, эх орондоо энэ аюулт өвчнийг оруулахгүй байх тал дээр бүх хүчээ дайчлан ажиллаж байна” гэж Сэлэнгэ аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ш.Оргил ярилаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button