ДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД

Х.Баттулга:”Монголчууд хүндрэл бэрхшээл тулгарсан нэгэндээ тусалж дэмждэг ард түмэн”

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлал хийх хүрээнд БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийжээ.

Энэ тухай Хятадын төрийн хэвлэлийн нэг mongol.cri.cn мэдээлэхдээ "Хоёрдугаар сарын 27-ны үдээс хойно, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ардын их хурлын ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай хэлэлцээ хийлээ.

COVID-19 халдвар гарснаас хойш анх удаа Хятадад айлчилсан төрийн тэргүүн боллоо

Энэ үеэр Ши Жиньпин "Өдгөө Хятад улсын засгийн газар, ард түмэн шинэ төрлийн коронавиусийн эсрэг хатуу тэмцэж байгаа үед МУ-ын засгийн газар, ард түмэн бидэнд нандин туслалцаа дэмжлэг үзүүлсээр байна. Эрхэм ерөнхийлөгч та бол цар тахал үүссэний дараа манай оронд айлчилж буй анхны төрийн тэргүүн байж, хоёр орны харилцааг дээд хэмжээнд чухалчлан үзэж, Хятадын ард түмнийг дэмжиж буйг таны айлчлал гүйцэд харуулж байна. Түүнчлэн Хятад, Монгол хоёр орон бол харилцан туслалцсан, жаргал зовлонгоо хамтатгасан найрсаг хөрш гэдгийг бодитойгоор гэрчлэн харууллаа” гэжээ.

Х.Баттулга "Монголчууд хүндрэл бэрхшээл тулгарсан нэгэндээ тусалж дэмждэг ард түмэн. “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад явахад тэвнээр тусал” гэсэн зүйр үг байдаг юм. Найрсаг харилцаатай өнө мөнхийн хөршийн хувиар Монголын ард түмэн энэхүү хүнд үед Хятадын ард түмэнтэй хамт гэдгийг илэрхийлэхийг хүсэж байна" гэсэн байна. 

Айлчлалын үеэр Монгол Улс БНХАУ-д 30,000 хониор хандив өргөж байгаагаа илэрхийлсэн тухай Хятадын хэвлэл мэдээллийн зарим төлөөлөл твиттерт мэдээлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-02-27 21:50

Сүүлийн 100 аад жилд болж байгаагүй тийм нэг яг 2 орны өөрсдийн хүсэл зоригоор тохиосон болсон уулз�##�т шиг санагдлаа. Амжилт

бат & бат
бат & бат
2020-02-27 22:18
Reply to  Зочин

яг үнэн !

Зочин
Зочин
2020-02-27 22:17

Тэгээд хонио хөлөөр ны гаргах юм болов уу, эсвэл махлаап гаргахюм болов уу.

Холбоотой мэдээ

Back to top button