"Амны хаалт зүүх нь вирусээс хамгаалахгүй, харин ч халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлнэ"

АНУ-д Covid-19 буюу шинэ төрлийн коронавирусийн халдвараар хоёр хүн нас бараад буй. Мөн олон улсын хэд хэдэн шинжээчид эл вирусийн халдвар АНУ-д тахлын хэмжээнд тархах өндөр эрсдэлтэй гэсэн үнэлгээг хийсэн нь Америкчуудыг айдаст автуулаад байгаа гэхэд хилсдэхгүй.
Ийм ч учраас шинэ коронавирусийг судлах, үүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулах бие даасан хэд хэдэн эрдэмтдийн баг ажиллаж эхлээд буй юм.
Тэгвэл Айовагийн их сургуулийн профессор Эли Пэрэнчевич, амны хаалт хэрэглэх нь вирусийн халдвараас хамгаалахгүй, харин ч тусах магадлалыг нэмэгдүүлдэг гэсэн анхааруулгыг олон нийтийн сүлжээгээр дамжуулан хийсэн байна.
Тэрбээр, "Эрүүл хүнд амны хаалт зүүх ямар ч шаардлага байдаггүй. Ямар нэг вирусийн халдвар аваагүй эрүүл хүн амны хаалт зүүснээр халдвараас хамгаална гэсэн нэг ч нотолгоо үгүй. Харин халдвар авсан хүмүүс амны хаалт зүүснээр бусдад тараахгүй байх магадлалтай. Нөгөөтээгүүр амны хаалтыг буруу зүүснээр өөрөө өөртөө халдвар дуудах эрсдлийг бий болгодог” хэмээн ярьжээ.
Аливаа вирусийн халдвар нь агаар дуслын замаар дамждаг. Энэ нь шүлс, нус, цэр, цус зэрэг эдийн шингэний дуслаар халдварлана гэсэн үг аж. Харин амьсгалах агаар дотор өвчний вирус хөвж явдаг гэсэн үг биш.
Тиймээс амны хаалт нь вирус тээх магадлалтай агаараас бус үсэрч ирэх магадлалтай шүлс тэргүүтэн эдийн шингэний дуслаас хамгаалдаг гэсэн үг. Энэ дусал амны хаалтыг нэвтэрч болно, түүнчлэн нүд, чих, шарх сорви тэргүүтэн хэсгүүдэд хүрвэл ялгаагүй халдвар авах болно.
Иймд Др. Пэрэнчевич зөвхөн өөрөө өвчилсөн хүмүүсийг бусдыг хамгаалахын тулд амны хаалт хэрэглэхийг зөвлөжээ. Ингэснээр өөрийнхөө шүлсийгг үсэргэхгүй байх нөхцөл үүсэж байгаа юм.
Х.ЭРХЭС
Эх сурвалж: FORBES








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
"Нөгөөтээгүүр амны хаалтыг буруу зүүснээр өөрөө өөртөө халдвар дуудах эрсдлийг бий болгодог” хэмээн ярьжээ.
Энэ зөвлөгөаг амeрикт нь маш их эсэргүүцсэншүү. Буруугэж Учирнь энэК вирус шинж тэмдэггүй үeдээ олон хүнд халдааж бгаа тул амны хаалт зүү
Орчуулга зөв бол: Энэ эргүү профессор байна
Хөөрхий гадуур барууныхан маск зүүхгүй яваад байх юм..Харин оросууд л бидэнтэй адил масктай. Школ төстэй юм чинь..
Өвчтэй, халдвар авснаа өөрөө ч мэдээгүй хүний хажуугаар тэгээд маскгүй яваад байх уу? Гаднаас вирус орж ирэх өндөр эрсдэлтэй одоо үед буруу мэдээлэл тарааж байгаа чинь хорлон сүйтгэл. Энэ авгайн үгэнд америкчууд өөрсдөө л ороод үзэг.
Зөв.Энэ авгай арай буруу яриад байх шиг.Хэн ч өөрийгөө өвчтэй гээд яваад байхгүй.Олон хүн дотор хэн нь вирус тээж буйг хэн мэдэх вэ.
Би бол үнэн гэж бодож байна. Буруу заавар өгч болно ш дээ. Хүмүүс алдаж л байдаг. Нойтон чийглэг орчинд тэсвэртэй гээ биз дээ. Ямар ч маск
Би өөрийгөө эрүүл гэж бодоод маскгүй явж байсан чинь аль эрт шинж тэмдэг нь илэрэхгүй явж байгаад вирусыг олон хүнд халдаавал бол яах уу .
Europe chuuud i gediin bnoo anlgi d hen ch zuuhgui bn harin zuusen huniig ovchtei gej serdeh maygtai
Яаж ч бсан зүүсэн зөв.хүний өадөөс хараад хахаж цацаад ханиалгаад бх сайхан уу!!!....
Амны хаалт зүүснээр жирийн ханиад томуу ч багасаад бгаан биш үү. Атуусаар өдөр бүр явдаг хүн би. Атусанд ханиадтай хүн огт бхгүй болсон бна
Үнэн шүү.Манай нөхцөлд хүмүүс хир баргийн ороолт зүйдгүүгээсээ болоод хүйтэн агаараар удаан амьсгалж хоолойгоо өвтгөх тохиолдол их бдаг шүү дээ.Харин ч маск зүүснээр ханиад хүрэх нь бага бна шүү.Хүн дууриахаар маскаа зүүеэ.
Ганц үнэн чинь энэ.
Sanaataigaar iim medeelliig oruuldiinmu. Uwchtei gedgee medehgui zunduu hund haldwar taraana shuudee. Amnii haaltaa hun bur zuun heregtei.
Mongolchuud yamar heneggui nuhduud bilee. Iim medeelllig taraaj bolohguil yum bgaamdaa. Hun bur uuriiguu bolomjit buh argaar hamgaalaarai
Сөрөг сурталчилгаа яваад байгаа юм уу
Orosiin virus sudlaach professor, mch 2iin yariltslagiig yzsen.yag l ene medeelliig ugch bnlee.daavunii nyheer nevterch chadku virus gej bhu
Энэ маш унэн манайх унэн хийрхэж бна
Шинж тэмдэггүй вирус тээгч олон хүн тарааж бгаа биздээ. Монголд илрэхгүй энэ удаан хугацаанд тэсч бгаагийн учир нь маск зүүж бгаад бна гэж бодож бна.
ene yag unen manai teneguud daavuugaar mask baahan mungu tusuvuus gargaj yoj ntr daavuunii zavsaraar ordoggui virus gej baihuu
manai teneguud yadaj bhad maska eruu ntr deeree tavitsan ta nar yamar corona virus iin boss yumu ?
Хэрвээ засгийн ажлыг унагаах санаатай сонгуулийн хар пиар бол жинхэнэ ЭСЭРГҮҮН байна даа.
Бас нүдний шил зүү . вирус нүдээр орох бүрэн боломжтой гэсэн шүү
Энэ Европ Америкчууд тэгвэл усан тэнэгүүд болж таарах уу
Евгор Амерк улс торийн бодлогоо барьж б.на олон хун а мтай улсад бол ард тумнее бугдийг алдах бишдээ бид бол цоохуул,тегеед ч Амегк цаагуураа бас л барьц алдаж л б.на
Амны хаалтгүй үед манайхан пар пар хийтэл ханиагаад нус нь шоржигноол атусандаа явжийдаг, мань мэт сэжигчүүд бараг атуснаас буугаал ханиад
Тэнэгт
Амьд үхдэлийн халдвар гэж үхсэн хүн амилж амьд үхдэл болгодог халдварыг хэлнэ тэр амьд үхдэл хүний мах иддэг хэрвээ амьд үхдэлийн халдвар гарлаа гэхэд амьд үхдэлүүдийг дариу устгаж халдварыг тархаахгүй байж ариутгал хийх нь зөв
Эмнэлэг онцгой байдал цагдаа цэргийн армиудад амьд үхдэлийн халдвар гарахад ямар арга хэмжээ авах сургалтыг америктай хамтарч заамаар
Ийм элий балай сурталчилгаа яагаад хийгээд бна.Харин үүний оронд яаж зөв зүүхээ суртчилсан нь дээр байх.Ийм л эсрэг буруу суртчилгааг хязгаарлаач.Наад нөхөр чинь нөгөө шашинтай холбоотой хүн байх.
Өчнөөнөөрөө гарсан Европод маск бараг зүүхгүй байхад нэг ч вирусгүй Монголд амны хаалт заавал зүү гээд бүх юмаа хаагаад дайны байдалтай байн
Chinii toloo ulc ajillaj b.na zuulee geed u xlee yu tenegee... xujaa yvaad .uzdee mackgui...xuur chini tend uldene...
Европд лав амны хаалт зүүсэн хүнийг вирустэй хужаа гэж үзэн маш дургүйцэн ялгаварлаж дээрэлхэж хүчирхийлж байгаа шүү . Энд л тэр маскаа зүү