НИЙГЭМ

Ерөнхийлөгчийн зөвлөх А.Гансүх ХӨСҮТ-д тусгаарлагдсан гэдэг худал мэдээлэл

Өчигдөр буюу гуравдугаар сарын 7-ны өдөр Фэйсбүүк орчинд, "Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэдээс шинэ коронавирусийн шинж тэмдэг илэрсэн. Тэднээс хоёр иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Тусгаарласан иргэдийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгчийн туслах А.Гансүх багтсан” гэх утгатай мэдээлэл түгсэн билээ.

Уг мэдээллийг худал болохыг өнөөдөр Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс зарласан байна.

Үйл явдлыг тодруулбал, өчигдөр "Берлин-Улаанбаатар” чиглэлийн онгоцоор ирсэн иргэдээс хоёрыг нь ХӨСҮТ-д тусгаарлаж, үзлэг шинжилгээ хийсэн нь үнэн. Тэдний шинжилгээний хариу сөрөг гарсан гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button