НИЙГЭМ

Б.Энх-Амгалан: Өмнөд Солонгос, Япон, Эрхүү, Улаан-Үүд чиглэлийн нислэгийг энэ сарын 28 хүртэл цуцаллаа

Өнөөдөр /2020.03.08/ Улсын онцгой комисс хуралдаж, шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. Үүгээр Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан хэд хэдэн нислэгүүдийг гуравдугаар сарын 28 хүртэл цуцалж буй талаар мэдэгдсэн юм.

Тодруулбал, Монгол-Өмнөд Солонгос, Монгол-Япон, Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үүд-Улаанбаатар чиглэлийн нислэгүүд энэ сарын 28-ны өдөр хүртэл үйлдэгдэхгүй боллоо.

Үүний өмнө нэр дурьдсан чиглэлийн нислэгүүдийг гуравдугаар сарын 11 хүртэл цуцлаад байсан билээ.

Үүний дээр Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан, "Turkish Airlines болон Москва хотоор дамжин Герман улс руу гарч буй нислэгүүдэд онцгойлон анхаарч буй. Уг чиглэлийн нислэгээр гуравдагч орны иргэдийг оруулахгүй, виз олгохгүй байх чиглэл өгсөн. Хэрэв нөхцөл хүндэрвэл уг нислэгийг цуцлах эсэх асуудлаар дахин хуралдана.

Нүүрс, газрын тосны экспортын асуудлаар дахин мэдээлэл өгнө” гэлээ.

Холбоотой мэдээллүүд:

Д.Сарангэрэл: Тусгаарлагдаж буй иргэдэд холбогдох байр, хоолны зардлыг нарийвчлан тогтооно

Ч.Улаан: Дор хаяж 3-4 сарын турш хүнсний хэрэгцээгээ дотоодоос хангах онцгой нөхцөл үүсээд байна

Ө.Энхтүвшин: Тусгаарлагдаж буй иргэд архи ууж, хоолоо голж, “Эндээс гаръя” хэмээн бусдыгаа уриалж байна

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-08 17:22

Balairaid bgaache

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
2020-03-09 15:49

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 30 хувь хямдарч нэг торх нь 31 доллар болж навс унаад байхад Монгол бензин хямдрахгүй,шатахууны компаниуд хүмүүсийг мөлжиж байгаагийн учрыг энэ сайд тайлбарлах ёстой. Бензин авдаг хүмүүс. ..

Холбоотой мэдээ

Back to top button