НИЙГЭМ

Ч.Улаан: Дор хаяж 3-4 сарын турш хүнсний хэрэгцээгээ дотоодоос хангах онцгой нөхцөл үүсээд байна

Өнөөдөр /2020.03.08/ Улсын онцгой комисс хуралдаж, шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.

Хуралдаанаар Өмнөд Солонгос, Япон, Эрхүү, Улаан-Үүд чиглэлийн нислэгүүдийг энэ сарын 28 хүртэл цуцалсан болон тусгаарлагдаж буй иргэдийн байр, хоолны зардлыг нарийвчлан тооцох шийдвэр гарсан талаар бид мэдээлсэн.

Тэгвэл үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан хүнсний хомсдол бий болж мэдэх асуудлаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан дараах зүйлсийг ярьж, холбогдох шийдвэрүүдийг танилцуулсан юм.

“Вирусийн тархалт хэзээ дуусахыг таамаглаж мэдэхгүй тул маш хянамгай ажиллаж хэрэгтэй байна. Манай улс дор хаяж 3-4 сарын турш дотоодын хүнсний хэрэгцээгээ залгуулах нөхцөл байдал үүсээд байна.

Иймд хүнсний бэлэн байдлын нөөцтэй байх хэрэгтэй гэдэг сургамжийг авлаа. Иймд хүнсний нөөц бүрдүүлэх чиглэлд ажиллаж эхэлнэ.

Одоогоор махны 12 мянган тонн нөөц байна. Мах бэлтгэн нийлүүлэх 60 гаруй аж ахуйн нэгж 12 мянган тонн махыг экспортлохоор бэлдсэн байсан нь чанарын шаардлага хангаагүй тул дотоодын зах зээлд борлуулахаар болсон.

Гурилны хувьд, бүтэн нэг жил гурил үйлдвэрлэх улаан буудай хурааж авсан. Иймд гурилны хомсдол үүснэ гэж айлтгүй. 100 мянган тонн улаан буудайг импортлож, нөөц бүрдүүлнэ. Энэ нь 60 мянган тонн гурил болох бөгөөд, нэг улирлын нөөцийг хангана.

Харин цагаан будаа, ургамлын тос гэх мэт улсын нөөцгүй, дотоодоос хангах боломжгүй бүтээгдэхүүнүүдийн импортыг нэмэх, дэмжих чиглэлд ажиллана. Зургаадугаар сарын 30-ныг хүртэл ийм хүнсний бүтээгдэхүүнүүдийг импортын татвараас чөлөөлөх хууль өргөн барьсан. Энэ асуудал шийдэгдтэл холбогдох татварыг хоёр сараар хойшлуулна.

Иймд ард иргэд зохиомлоор хэрэглээ үүсгэж хүнс нөөцлөх, үүнээс улбаатай үнийн хөөрөгдөл үүсгэхээс сэргийлэх хэрэгтэй байна”.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
surgamj avlaa gene
surgamj avlaa gene
2020-03-09 08:12

Хүнсний нөөц, аюулгүй, хараат бус байдлыг хангах гэдэг нь ХАА хариуцсан сайдын үндсэн ажил биш юм уу? Одоо л мэдэж, сургамж авч байгаа юм уу?

Холбоотой мэдээ

Back to top button