НИЙГЭМ

Сонгиноос Алтанбулагийн цэг хүртэлх голын ус их бохирдолтой байжээ

Нэгдүгээр сарын 8- 9-нд, усны чанарын хяналт шинжилгээний хөтөлбөрийн дагуу Туул голын Уубулан, Налайх, Сонгино доод, Хаданхясаа, Алтанбулаг хяналт-шинжилгээний цэгүүдээс сорьц авчээ. Усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлсон байна.

Шинжилгээний дүнгээс үзэхэд Улаанбаатар хотоос дээш хэсэгт Туул голын усны цахилгаан дамжуулах чанар дунджаар 80 мкСи/см байсан. Харин хотоос доош буюу Сонгиноос Алтанбулаг хүртэлх хэсэгт 8- 10 дахин нэмэгдэж 650- 830 мкСи/см хүрч байжээ.

Туул голын усны 2019- 2020 оны цахилгаан дамжуулах чанарын өөрчлөлтийг дараагийн зурагт үзүүллээ.

Улаанбаатар хотоос дээш болон хот орчимд Туул голын усны ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн ба голын ус бохирдолгүй, цэвэр байлаа.

Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх төв байгууламжаас цэвэршүүлээд гарч буй хаягдал бохир ус нийлснээс доош буюу Сонгиноос Алтанбулаг цэг хүртэлх хэсэгт голын усны ууссан хүчилтөрөгчийн горим алдагджээ.

Усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас давсан бохирдолтой үзүүлэлт, агууламж өмнөх сарын адил их бохирдол, онцгой их бохирдлын түвшинд хүрсэн байна.

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
Back to top button