ДЭЛХИЙ
Япон залуу хайраа илчлэхийн тулд 7163 километр туулан ингэж бичжээ

Япон залуу Сухи Такахаши найз бүсгүйдээ гэрлэх санал тавихын тулд дэлхийгээр аялж, явсан маршрутаараа “MARRY ME” хэмээн бичсэн байна.
Тэрбээр зургаан сар гаруйн турш улс, орноор аялж, явсан маршрутаа GPS-д холбосон байжээ. Түүний явсан машин, унадаг дугуй, явган хүний замаар явсан нийт урт нь 7163 километр. Хамгийн гол нь ингэж бичихийн тулд маршрутаа маш нарийн тооцсон гэнэ.
Б.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.