АМАРЧИХСАН төрийн албаныхны биш, ОНЦГОЙ НӨХЦӨЛД ажиллагсдын цалинг НЭМЬЕ

Оны өмнө Засгийн газар төрийн алба хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс 8,0 хувиар нэмэхээр шийдвэрлэсэн.
Ингэхдээ, энэ оны улсын төсөвт 159.8 тэрбум, төрийн үйлчилгээний албан хаагчдад удаан жилийн нэмэгдэл олгоход 142.7 тэрбум нийт 302.5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тусгасан. Энэхүү цалингийн нэмэгдлээр 190 мянган төрийн албан хаагчдын цалин 1 сая 70 мянган төгрөгт хүрсэн юм.
Эл нэмэгдлийн дүйвээнээр аймаг сумдын засаг дарга нар өөрөө тушаал гаргаж өөрийнхөө цалинг нэмсэн хэд хэдэн тохиолдол гарч олны шүүмжлэлийн дагуулсан байдаг.
Гэвч оны өмнө цалингаа нэмүүлсэн төрийн албан хаагчдын ажил “ковид-19” вирусийн халдварын улмаас одоо жинхэнэ унтаа байдалд оров. УИХ-ын гишүүдээс эхлээд сураг ажиггүй, яам, дүүргийн тамгын газар хүртэл нь ажилчдаа хэсэгчлэн амраачихсан байгаа. Тэгэхээр цалингаа нэмүүлчихсэн, тэгээд сул цалин аваад зүв зүгээр хэвтэж байгаа зүгээр хэвтдэггүй юмаа гэхэд ажлын ачаалал багатай хүмүүс өчнөөн байна гэж харахаар байна.
Уг нь “АМАРЧИХСАН төрийн албаныхны биш, ОНЦГОЙ НӨХЦӨЛД ажиллагсдынхаа ЦАЛИНГ л нэмэх ёстой байж” гэдэг нөхцөл байдал шинээр үүсчихлээ. Энэ онцгой нөхцөлд хамгийн түрүүнд эмч эмнэлгийн ажилтнууд, МХЕГ-ынхан, Цагдаагийн газрын алба хаагчид нойр хоолгүй зүтгэж байна. Эдгээр алба хаагчдын дундаж цалин 800 мянган төгрөг. Харин коронавирусийн халдвартай нөхцөлд байдалд ажиллаж байгаа гээд тэдэнд ХИЧНЭЭН төгрөгийн нэмэгдэл цалин өгч байгаа талаарх тодорхой мэдээлэл алга.
Тодорхой ганц мэдээлэл нь сайн дураараа ажиллаж байгаа резидент эмч нарт гэхэд л зориулалтын дулаан хувцас, амны хаалт (маск), бээлий, нүүрний хаалт зэрэг хувийн хамгаалах хэрэгсэл өгч, хоол ундаар хангаж өдөрт 20 мянган төгрөгийн урамшуулал олгож байгаа гэх мэдээлэл юм.
Хаа хаанаа хэцүү цаг үед ард иргэд нь байдгаа хандивлан, 10 маск, 100 маскаа оёж өгөөд л гүйцгээсэн. Тэгсэн хэр нь эмч, эмнэлгийн ажилчдыг маш тааруу хамгаалах хэрэгсэлтэйгээр ажиллуулж байна гэх шүүмжлэл өнөөдрийг хүртэл гарсаар буй.
Тиймээс халдварын голомтод ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилчид, хяналт шалгалтын бүсэд тасралтгүй ажиллаж байгаа мэргэжлийн хяналтынхан, цагдаагийнхны цалинг нэмж, АНХААРЪЯ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өөр өөрийн үндсэн үүрэг чиглэлтэй хүмүүс. Бусад чиглэлээр онц нөхцөл байдал үүсвэл бүгд л нойр хоолгүй ажилладаг. Тэгсээр ч ирсэн. Иймэрхүү хандлагатай зүйл битгий гаргаж бай.
Харин ч нэг зөв шүү. Энэ ажиллаж байгаа хүмүүс хэвтчих юм бол бид тэгээд яах юм бэ. Цалин хөлсийг харамгүй өгөх хэрэгтэй. Хүн гэдэг урмаар л ажилладаг шүү дээ.
Онцгой байдлын албаныхан огтхон ч нэмэгдэлгүй л ажиллаад л байна. Нэмэгдэл олгох эсэх нь тодорхойгүй
2020-02-01-нээс зөвхөн Яаманд ажилдаг албан хаагчдын цалинг дахин 40%-аар нэмсэн шүү дээ. Гэтэл нөгөө халуун цэгт байгаа Хилийнхэн, Мэргэжлийн хяналтынхан, Онцгойгийнхон, Эмнэлгийн ажилтнуудын цалин нэмэгдээгүй. Энэ ариун явдал уу?
unen shuu, zarim n dalimduulaad amraad bgaa, iim humuust bolomj olgoj davraaj bsanaas iluu tsagaar ajillaj bgaad n nemegdel uguh heregtei
haana hen amraad baigaaen. Amarch tuhalsan hun eroosoo alga. tsagaa olj medeegee bchne uu. uidtsan gar we.
Turiin albanii zarim sandal shireenii bugluusuud arai l yumaa.saihan saihan opissiin barilga nemegdeed teren dotor suugsad olshrood buteen baiguulalt uildverlel hiih hun bnuu Mongold mini.
замын-үүдийн нэгдсэн эмнэлэг коронавирустэй холбоотой илүү цагаар ажилласан ажилчдынхаа мөнгийг өгөөгүй 1 сарын сүүлээс эхлээд л ажилласан 2 сар боллоо.
Ontsgoigiinhon uul ni bas baigaashdee
Оюутолгойн ТУЗ ийнхэн зүгээр хэвтээд зуу зуун саяар гударч байдаг хортой халдвартай хүнд нөхцөлд Номхотгох хантааз өмсчихөөд өдөр шөнөгүй ажиллаж байгаа хүмүүсээ харж үзсэн дээр үү ЖДҮ чин гэх мэтийн луйварчдаа өхөөрдөөд өөгшүүлхүү.
1 өдөрт 100 мянгаар цалинжуул. Гавьяа шагналд тодорхойл. Дуучдад алиалагчдад олгоод байгаа шагналуудаа өг. Дуучид алиалагчид бизнeсээ хийж байгаа. Эрүүл мэндийн ажил тнууд Байлдааны галын цэг дээр тулалдаж байгаа билээ.
Tiim shu, hund nuhtsuld ajillaj bga humuust tuswuu haramlaad yahnaw. Zugeer amaraad tsalin nemeltee awch bgaa ajilchid, iim hund nuhtsuld ajilaad uramshuulal ch bhgui nemelt ch bhgui ajilchid bn. Ene shudraga uu?
"хандивлан, 10 маск, 100 маскаа оёж өгөөд л гүйцгээсэн"гэсэн байна. Оёсон маскийг халдвартай бүст ажиллаж байгаа хүмүүс зүүж болохгүй. Халдвартай бүст N95 маркийн маск зүүх ёстой. 1*5000төг шүү дээ хамгаалах хувцас, /гутал, малгай, бээлий..
Яам тамгын газар 200-300 мянгаар сая нэмчихлээ. Жирийн төрд ажиллаж байгаа хүн 500.0 мянган төгрөгний цалинтай. Явж явж 1 сая гаруй цалинтай гээд байх юм. Тэд нь дарга нар нь л авдаг ш дээ. Төрийн алба л гэхээр бөөнөөр нь тэгж бодох хэрэггү
тийм шүү. Цалин нэмэх нь битгий хэл илүү цагаар ажилласан мөнгө ч байхгүй
Ямар сайн дураараа амраад байгаа биш, ажиллавал ажилламаар л байна ш дээ, адилхан л өр зээлтэй, үр хүүхэдтэй хүмүүс.