НИЙГЭМ

Мөстсөн хэсгүүдийг сэтэлж, урсацыг өөрчилж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны 1,2 дугаар хэсэгт булгийн уснаас халиа дошин үүсч иргэдийн амьдрах орчин хүндрэлтэй болж улмаар тухайн хэсгийн иргэд гэрээсээ гарч чадахгүй нөхцөл байдал үүсээд байсан.

Иймд Засаг даргын Тамгын газраас дүүргийн Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвтэй хамтран тус хэсэгт үүссэн нөхцөл байдал дээр түргэн шуурхай арга хэмжээ авч байна. Тодруулбал, тухайн хэсэгт ундран гарч буй булгийн усны урсгалыг гольдролд нь оруулж, сэтэрсэн хэсгүүдэд шороо асгаж, мөстсөн хэсгүүдийг сэтэлж, урсацыг өөрчилж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button