УЛС ТӨР

64 товч зэрэг ажиллавал “Үндсэн хууль” батлагдах магадлал өндөр

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Үндсэн хуулийг ёс зүйгүйн дээд түвшинд хүрсэн хүмүүс үнэмлэхүйн олонхоороо батлах гээд байгаа учир үүнийг ард түмний санаа бодол гэж үзэхэд хэцүү шүү гэдгийг иргэд хэлж байна. Манай Орхон аймгийн иргэдийн хүссэн санал орохгүй байна. Хоёрдугаарт батлах гэж байгаа хүмүүс нь ёс зүйгүй гэж үзэж үүнтэй хатуу тэмцэхийг хүссэн. Хоёрдугаар хэлэлцүүлгийг хүчээр баталж магадгүй. Гэхдээ манай намаас ард түмний хэлэлцүүлгийг хийсээр байх болно. Хүчээр хийсэн үндсэн хууль нь ардын намын үндсэн хууль болж хувирна. Яагаад вэ гэхээр сөрөг хүчний ямар ч зөвшилцөл байхгүй, сөрөг хүчээ огт сонсоогүй. Энэ бол АН гэхээсээ илүү нийт ард түмний байр суурийг огт тусгахгүй байна. Нийт иргэдийн 70-80 хувийн санал огт тусгагдахгүй байна. Ард түмнээс санал асуулга авсан хэдий ч нэг ч санал орохгүй, зөвшилцөхгүй, ярилцахгүй байна. Манай намаас хоёрдугаар хэлэлцүүлэгч орохгүй гэсэн байр суурин дээрээ хатуу зогсоно.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж

Үндсэн хуулийн хэлэлцүүлэгтэй холбоотойгоор аймаг, сумдаар явж ажилласан. Ажиллаад явж байхад иргэд нэг л зүйлийг хэлж байна. Энэ Их Хурал бол маш их нэр хүнд муутай хурал. Тийм учраас дордуулсан  долоон өөрчлөлтийн энэ нөхдөөр хийлгэж авъя. Харин үндсэн хуулийн бусад өөрчлөлтийг гэмт хэрэгтээ барьцаалагдсан энэ УИХ-ын гишүүдээр хийлгэхгүй гэсэн байр суурьтай байна. Өнөөдөр 7-р сарын нэгний өдөр. 2008 оны энэ өдөр ардчиллыг дэмжиж явсан таван залуугийн амийг авч явсан ийм өдөр байдаг. 2008 оны бол сонгууль маш мөнгөлөг, маш булхайтай сонгууль болсон. Энэ булхайгаа дарахын тулд жагсаалд оролцож явсан таван залууг нохой шиг хойноос нь хөөж буудаж алсан. 300 гаруй залууг хэрцгийгээр тамлаж зовоосон. Нэг зүйл ангиар бүгдийг нь шорон руу ачуулсан. Ийм хар түүхэн өдөр. АН энэ хэлмэгдүүлэлтийн нөхөн төлбөр бусад зүйлсийг төрөөс өгөх ёстой гэж үздэг. Мөн МАН-ын үе үеийн удирдлагуудыг амиа алдсан таван залуугийн өмнөөс тэр тамлагдсан 300 залуугийн өмнөөс уучлалт гуйх ёстой гэсэн хатуу байр суурин дээр АН байгаа.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат

УИХ-ын даргын зүгээс танай намтай ойлголцох асуудлаар уулзалт хийгээгүй гэж үзэж болох уу?

-УИХ-ын даргатай анхны хэлэлцүүлгийн талаар анхны хэлэлцүүлгийн өмнө ярилцсан. Хоёрдугаар хэлэлцүүлгийн талаар байр сууриа солилцож чадаагүй байна. Солилцоод байх шаардлага байгаа юм уу үгүй юу мэдэхгүй. Ямар ч байсан хоёрдугаар хэлэлцүүлэг эхлэхийн өмнөх ард нийтийн санаа бодол, бодит нөхцөл байдал ийм байна гэдгийг олон түмэнд хүргэх үүрэгтэй гэж АН болон АН-ын зөвлөл харж байгаа.

-Сөрөг хүчин тооны хувьд маш бага үнэмлэхүйн олонтой үндсэн хуулийн талаар яаж санал бодлоор илэрхийлж байна? Завсарлага авах боломжгүй байгаа?

-Хоёрдугаар хэлэлцүүлэг ард түмний санаа бодол хаана байна тэнд хүрч ажиллана. АН-тай болон МАХН-тай хэлэлцэхгүйгээр үнэмлэхүйн олонхоороо үндсэн хуулийг батлах эрхтэй. Боломж нь эрх баригчдад бий. Энд олонх цөөнхийн асуудал байхгүй, төртэй хийж байгаа нийгмийн гэрээг бүх талууд ойлголцож байж зөвшилцөж байж мэдээлэлтэй, хэлэлцүүлэг хийж байж батлах хэрэгтэй. Хүлээж авах эсэхийг үнэмлэхүйн олонхын ухаан мэдэж. Бид ард иргэдийнхээ талд байр суурьтай байж. 64 товч зэрэг ажиллавал батлагдах магадлал өндөр. Үндсэн хуулийн суурь зарчим нутгийн удирдлагын буруу концевц, давхар дээл, хот тосгодын эрхзүйн байдал, төрийн албаны, шүүх эрх мэдлийн зэрэг асуудлууд маш зөрчилтэй. Үнэмлэхүйн олонхоороо бардаж баталж болно. Баталсан хуулийн үр дагаврыг ард түмэн нийтээрээ үүрнэ гэдгийг эрх баригчид бодох хэрэгтэй. Үүнийг бид сануулах үүрэгтэй.

-Үндсэн хуулийн суурь зарчимтай зөрчилдөж байгаа заалтууд юу юу байна?

-Би хоёрхон заалтын тодорхой хэлье. Нэгдүгээрт үндсэн хуулийн суурь зарчим бол гүйцэтгэх, шүүх эрх мэдэл, хууль тогтоох, ерөнхийлөгчийн засаглал тус тусдаа харилцан эрхзүйн уялдаатайгаар тогтоогдсон ийм үндсэн хууль. Өнөөдрийн орж байгаа энэ хуулинд эрх мэдлийн илүү дутуу гэхээсээ илүү эрх мэдлийн хоорондын зохицол, хяналт, хариуцлагын тогтолцоог алдуулсан хэд хэдэн заалтууд орж ирснийг та бүхэн хараарай.

Хоёр дахь заалт төрийн албаны  үүрэг зарчмыг хангах гэдэг заалт үнэндээ бол төрийн албанд улс төржиж орсон хариуцлагагүй байгаа энэ төрийн албаны буцаж гарах хаалгыг хаасан заалт орж ирсэн. Үүнийг бид буруу гэж харж байна. Төрийн босго өндөр байх ёстой. Орох хаалганы төрийн босгыг өндөрсгөж байж асуудлыг шийдээгүй алдаа гаргасан болохоос биш өнөөдөр байгаа хүмүүсийг халж, гаргах хаалгыг хааснаараа алдаагаа дахин давтаж болохгүй гэж харж байна. Төрийн албанд орж байгаа хүний хамгийн нэгдүгээрт чадвар, хүнлэг ёс, хүмүүнлэг байдал түүний урд ажиллаж байсан ажлын үнэлэмжийг нол шалгуур болгодог нь олон нийтийн олон улсын жишиг. Эрх баригчид үүнийг харахгүй гарах хаалгыг хааж байгаа нь өөрсдийнхөө бий болгосон энэ хариуцлагагүй төрийн суурийг хамгаалж үлдэх гэсэн оролдлого гэдэг нь хамгийн эхэнд харагдаж байна. Дурдвал олон зүйлийг манай гишүүд хэлж чадна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

“Бүлэг байгуулагдах асуудлаар үндсэн хуулийн цэцэд өгсөн. Ингэснээр завсарлаг авах, дүгнэлт унших эрхтэй болдог. Ард нийтийн саналыг унших гэхээр МАНАН мафийн бүлэг байхгүй болгочихсон. Тийм учраас сөрөг хүчин нэлээн сул харагдаж байна. Тиймээс үндсэн хуулийн цэц шударгаар шийдээсэй гэж хүсэж байна. Ард нийтийн хувьд гурван зүйл дээр маш их ач холбогдол өгч байна. Нэгдүгээрт байгалийн баялгийн тэгш хуваарилалтын талаар зарчмын зүйл огт шийдэгдээгүй, хоёрдугаарт хууль шүүхийн байгууллагын алдаатай байдлыг засаасай гэж хүссэн харамсалтай нь энийгээ улам бэхжүүлчихсэн хэлбэрийн талаас өөрчилчихсөн юм шиг харагдаж байгаа ч агуулга өөрчлөгдөөгүй. Гуравдугаарт улс маань утаанаасаа, 60 тэрбумаасаа салаасай хамгийн чухал нь төрийн алба нь улс төрөөс хараат бус байгаасай гэж бодлогын нам, 2020 оны сонгуулиар үндсэн хуулийн хувьсгалч болж магадгүй ард түмэн туйлдсан байна” гэлээ.

Д.ЦЭРЭНЧИМЭГ

Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close