Д.Сарангэрэл: Шагналын хавтсанд “Хатан эрдэнэ” гэсэн магтаал нэгээхэн ч үгүй

Долоо дахь удаагийн парламентын отгон чуулган өчигдөр хуралдан, УИХ-ын дарга Г.Занданшатар энэ удаагийн парламентын шилдэг долоон түшээг тодруулсан.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд шагнал гардуулахдаа “Төрийн хатан эрдэнээр тодрууллаа” гэж онцолсон юм.
Энэ талаар Д.Сарангэрэл сайд “Өнөөдөр УИХ үндсэндээ отгон чуулганаа хийж, 7 гишүүндээ батламж гардуулллаа. Үүний нэгэнд миний бие оржээ. Төр засаг маань олон жилийн хөдөлмөр бүтээлийг маань үнэлж “Алтан гадас” одон, Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн цол хүртээсэн билээ.
Энэ удаа УИХ-ын Тамгын газар Коронавирусын эсрэг цагаан нөмрөгт баатруудынхаа хамт улс орон, ард түмнийхээ аюулгүй байдал, эрүүл мэндийн төлөө хичээнгүйлэн зүтгэж буйг үнэлэн энэ жижигхэн хэрнээ урам зориг хайрласан улаан хавтсыг өгсөн. Эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтэн, нийт ажилтнуудыг маань төр онцолж буйд баяртай байгаа. Цаашид ч бид хамтдаа хичээн зүтгэх болно. Юу ч биднийг мохоохгүй. Энэ улаан хавтсанд их хичээж буй гэснээс ХАТАН ЭРДЭНЭ энэ тэр гэсэн магтаал нэгээхэн ч үгүй. Ер нь төмөр хатагтай , хатан, ноён гэх хуурай өргөмжлөлөөс татгалздаг . Шулуухан хэлэхэд ичээд байдаг юм.
Тамгын газар маань ч тийм өргөмжлөл өгөөгүй. Өргөмжлөлд ч нэг их сүйд болдоггүй. Гэхдээ өнөөдөр энэ хавтсанд баярласан. Учир нь энд Монголын парламент манай салбарыг магтсан байна лээ. Эмч мэргэжилтнүүд маань үүнээс ч илүүг хүртэх эрхтэй. Маскаа зүү. Гараа угаа. Зайгаа барь. Гадуур нэг их битгий яваарай. Сонор сэрэмжээ алдахгүй байцгаая” гэжээ.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Их хурлын гишүүд ичгэвтэр юм хийхээ боливол таарна. Ичих булчирхайтай эсэхийг нь ш�##�гах...
хавтас шагн�##�д дуртай гэж �##�гаа тосоод авна
Zandanshatar UIH dr zarlaad Ta zurhee darj bayarlaad bsn ineedmiin jujigiig bugd harsan. Ard tumen shoolohohoor dargaa nulimaad....